Хан-Уул дүүрэг бүрэн хаягжуулалттай болно. Тиймийн тулд “Хаягжуулалтынтухай” хууль, Засгын газрын 2013 оны “Журам батлах тухай” 280 дугаар тогтоол,мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах, стандартыг тайлбарлан таниулахсургалтыг ИТХ-ын дарга, дүүргийн болон хороодын Засаг дарга нар, авто зам хариуцсан мэргэжилтнүүд, онцгой байдлын асуудал хариуцсан хэлтсийн дарга,холбогдох мэргэжилтнүүдэд өнөөдөр Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас сургалт зохион байгууллаа.
Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглаж байгаа хаягийн систем нь хотжилт эрчимтэй явагдаж, суурьшлын бүс түргэн тэлж байгаа болон засаг захиргааны нэгж,газар ашиглалтын өөрчлөлтүүд ихэссэнтэй холбоотойгоор зохион байгуулалтгүй болсон ба нэг нэгж нь дотроо дахин олон нэгж болж хуваагддаг нь байршил тодорхойлоход зохих хүндрэл учруулдаг байсны улмаас түргэн, цагдаа, онцгой байдлын үед шуурхай арга хэмжээ авахад хүндрэл гарах нь нэгэнт түгээмэл үзэгдэл болсон.
Хаягийн мэдээлэл нь аливаа үндэстний чухал актив гэж тооцогддог бөгөөд шуудан, илгээмж хүргэх, навигаци гэх мэт байршилд суурилсан бизнесийн хөгжлийг түргэсгэдэг. Тийм ч учраас нийслэлийн өнгө төрх, үүд хаалга болсон Хан-Уул дүүргийг бүрэн хаягжуулахад илүүтэй анхаарч ажиллахаар болж байгаа юм.
Хаягжуулалт хийхэд тухайн гудамжны байршил урдаасаа хойшоо чиглэлтэй бол урд талаас нь гудамжны эхлэлийг тогтооно. Төв суурин газрын хувьд гудамж хөндлөн байршилтай бол төвөөсөө гадагш чиглэх гэсэн ерөнхий зарчимаа мөрдлөг болгож гудамжны эхлэлийг тогтооно. Гудамжны байршил тойргийн хэлбэртэй болбаруун талаас нь гудамжны эхлэлийг тогтоож, цагийн зүүний дагуу дугаарлах аж.
Гудамжны нүүрэн талд байршилтай байшин, барилгыг гудамжны эхлэлээс дэс дараалан гудамжны баруун гар талд байршилтай байшин, барилгыг тэгш тоогоор,зүүн гар талд байршилтайг сондгой тоогоор дугаарлана. Хаяглахад төвөгтэй хэсэгт байрлалтай хашааны хаалга, байшин барилга, байгууламжийг баруун талаас нь хаягийн эхлэлийг тогтоож, цагийн зүүний дагуу дугаарлана. Гудамжны нүүрэн талдаа бус байршилтай байшин, барилгыг орц буюу хаалга нь харсан гудамжны нэр, дугаарыг авч, ойролцоох байшингийн дугаараас дэс дараалан дугаарлан цэгцлэх юм байна.






Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
