БНТУ-ын Бурса хотын төв гудамжид дэлбэрэлт болжээ

2016 оны 04-р сарын 28 өдөр, 18 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

БНТУ-ын Бурса хотын төв гудамжид байрлах жуулчид олноор цугладаг сүмийн ойролцоо 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 17.45 цагийн орчимд дэлбэрэлт болж 1 хүн нас барж, 7 хүн шархаджээ.

Бурса хотын захирагчийн албанаас уг дэлбэрэлтийг террорист халдлага хэмээн үзэж байгаа, халдлагыг 25 орчим насны амиа золиослогч эмэгтэй үйлдсэн байж болзошгүй талаар мэдэгдсэн байна.
Дэлбэрэлтийн улмаас нас барсан, гэмтсэн хүмүүсийн дунд Монгол Улсын иргэд байхгүй тухай Анкарад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх