МАХН сонгуульд дангаараа оролцоно гэдэг шийдвэр гаргасан. Тиймээс МАХН-ын дарга Н.ЭНхбаяр болон тус намын дэд дарга Э.Эрдэнэжамьяан болон холбогдох албаныхан өнөөдөр СЕХ-нд хүрэлцэн ирж 2016 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө өглөө. Энэ үеэр МАХН-ынхан СЕХ-г шударга ажиллана гэж итгэж байгаагаа илэрхийлсэн юм.
СЕХ намуудын мөрийн хөтөлбөрийг хянаад ирэх долоо хоногийн Лхагва гаригт сонгуульд оролцох намуудыг зарлах юм.
