Өндөр настнуудыг бүлэглэн дээрэмддэг этгээдүүдийг илрүүлжээ

2016 оны 04-р сарын 29 өдөр, 17 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хан-уул дүүрэг дахь цагдаагийн алба хаагчид 81-н настай иргэн П-г Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвөөр үйлчлүүлээд гарч явахад нь хоолойг нь боож алтан ээмэг, гар цүнхтэй бэлэн мөнгө, бичиг баримт эд зүйлсийг нь дээрэмдсэн хэргийг илрүүллээ.
Энэ хэргийг 23 настай иргэн Г, 23 настай иргэн Л нар бүлэглэн үйлдсэн байна. Одоогийн байдлаар энэ хэргийг үйлдсэн сэжигтнүүд ийм аргаар 12 хэрэг үйлдсэн нь тогтоогдоод байгаа юм. Г,Л нар нь өндөр настай эмэгтэйчүүдийг орон сууцны орц, лифтэнд хүч хэрэглэн дээрэмдэн зүүж яваа алт, монетон үнэт эдлэлээр хийгдсэн ээмэг, барьж яваа гар цүнх зэргийг нь авч зугтдаг болох нь тогтоогджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх