“Бороо”-той холбоотой сонирхолтой баримтууд

2016 оны 04-р сарын 29 өдөр, 17 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Урин дулаан цаг ирж хүн бүр л “бороо ороосой” хэмээн хүсэмжлэх болсонтой холбогдуулан борооны талаарх хачирхалтай мэдээллүүдийг бэлтгэн хүргэж байна. Дэлхийн хамгийн чийглэг газар бол Хавайн Кавай арал бөгөөд тэнд жилийн 350 өдөр бороотой байдаг.

бороо

АНУ-ын Охио мужийн Вайнсбург хотод жил бүрийн 7-р сарын 29-ний өдөр бүр бороо ордог ба энэ нь сүүлийн 100 жилд давтагдаж байгаа сонирхолтой үзэгдэл юм байна. Бороо бол дэлхий дээрх гол нуур, далайн тэнгисийн усны нөөцийн ууршсан хэлбэр бөгөөд секунд тутамд дэлхийн гадаргын 16 сая тонн усны нөөц тэнгэрт ууршдаг байна. Борооны үүл нь дунджаар 1200м өндөрт бүрэлдэх нь бий боловч 10000м өндөр үүлнээс бороо орж байсан тохиолдол байдаг. Шүхрийг анх нарнаас хамгаалах зорилгоор бүтээж байсан нь өдгөө бороо ба нарны аль алинаас нь та биднийг хамгаалах амьдралын чухал хэрэглээнүүдийн нэг болжээ. Шүхэр нь эртний Грек, Египет, Ром болон Хятад, Энэтхэгт эртнээс хэрэглэж ирсэн тансаг хэрэглээ байсан бөгөөд чухам хаана?, хэзээ? зохион бүтээсэн нь маргаантай байдаг гэнэ. Бороо нь дунджаар 35км/ц хурдтай ордог бөгөөд салхины хурднаас хамаарч заримдаа 8-с 10км/ц байх нь бий. Бороо нь тодорхой хэмжээний хүчилшилтэй байх ба pH хэмжээ 5.6 байх нь хэвийн гэж үздэг. Харин pH хэмжээ үүнээс бага байх юм бол “хүчлийн бороо” гэж нэрлэдэг. Хүчлийн борооны pH 5.5 байвал энэ нь элдэв нянг устгах чадалтай байдаг. pH нь бүр 4.5 байвал харин шавж, газар уснаа явагч болон загаснуудыг хөнөөх аюултай. Их Британиас гаралтай Европын уламжлалт “Дартс” тоглоомыг хэрхэн үүссэн тухай цөөнгүй түүх байдаг. Түүний нэг бол бороотой холбоотой энэхүү домог юм. Нэгэн цагт харваачдын дунд зохион байгуулагдсан тэмцээний үеэр бороо зүсэрч тэмцээнийг үргэлжлүүлэх аргагүйд хүрсэн тул арга буюу цэнгээний газарт орцгоожээ. Усан борооноор тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болсон тэдний нэг нь сумаа богиносгож ханан дээр байг онож шидэх санааг гаргаснаар “Дартс” тоглоом үүссэн гэлцдэг. Солонго бол бороотой холбоотойгоор үүсдэг байгалийн гайхалтай үзэгдлүүдийн нэг бөгөөд нартай борооны дараа ердөө хэдхэн минут л үзэгдээд өнгөрдөг билээ. Тэгвэл Их Британий Йоркшейрт 1994 онд бүхэл бүтэн 6 цагийн турш солонго гарсан дэлхийд маш ховор үзэгдэл болж байсан гэнэ.

радугагород радуга

Ихэнхи уран зурагт зураачид борооны дуслыг ихэвчлэн нулимстай адилтгаж дүрсэлсэн байдаг ч үнэн хэрэгтээ борооны дусал нь дэлхийн бөмбөрцөг шиг бөндгөр, бөнжигнөсөн хэлбэртэй гэнэ. Харин хэмжээний хувьд 0.508мм урт ба диаметр нь 0.7874мм хэмжээтэй байдаг ажээ. Дэлхий дээр 100 сая гаруй хүн борооноос харшилтай байдаг ба энэ нь борооны ус арьсан дээр дуссан тохиолдолд улайж загатнан, товруу үүсгэхийн сацуу бороонд удаан байвал үхэлд ч хүргэж болдог эмгэг юм байна. Бороо орж байхад нороогүй хэвээрээ үлдэх боломжтой дэлхий дээрх цор ганц газар бол элсэн цөлүүд юм. Шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээс авч үзвэл цөлд ч гэсэн бороо ордог боловч энэ нь цаг агаарын хэт халуун уур амьсгалаас болж газарт дуслалгүйгээр агаарт ууршдаг байна. XVII зууны үед Их Британид борооны тухай хууль гаргаж байсан түүхтэй бөгөөд бороо орох талаарх цаг агаарын мэдээг буруу таамаглаж мэдээллэсэн цаг уурчид цаазын ял оноодог байсан гэнэ. Бороотой холбоотой удаах сонирхолтой мэдээлэл бол 2008 онд Ла Сиерра Чоко гэх Колумбын жижигхэн тосгонд цусан улаан өнгөтэй бороо орж байсан гэх хачирхалтай баримт бөгөөд орон нутгийн бактери судлаач дээжийг нь авч ойролцоох лабораторид шинжлүүлхэд “цус” гэсэн хариу гарч байжээ гарчээ. “Зарим хүмүүс борооны дуслыг чин сэтгэлээсээ мэдэрдэг байхад зарим нь зүгээр л шалба нороод өнгөрөх юм”   Боб Марли

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх