Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлд намыг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ гэж заасны дагуу улс төрийн нам, эвслүүд нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ нийслэлийн сонгуулийн хороонд албан ёсоор хүлээлгэн өгч эхэллээ.
Өчигдөр буюу 04 сарын 28-нд Үндэсний Аудитын газрын харьяа нийслэлийн Аудитын газар нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлэх хүсэлт гаргасан улс төрийн нам, эвслийн ирүүлсэн “Сонгуулийн мөрийн хөтөлбөр”-т Монгол Улсын Сонгуулийн тухай хуулиар тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд аудит хийн дүгнэлт гаргаж, нийт 16 нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг нийслэлийн Сонгуулийн хороонд хүлээлгэн өгсөн юм.
Нийслэлийн сонгуулийн хороо өнөөдөр 22:00 цаг хүртэл нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох 14 нам, 2 эвслийн хүсэлтийг хүлээн авах бөгөөд хамгийн эхэнд 10:10 цагаас Монгол ардын хувьсгалт нам, дараа нь Монголын ардчилсан хөдөлгөөний нам, нийслэлийн Бүгд найрамдах нам сонгуульд оролцох хүсэлтээ өглөө. Харин 11:40 цагаас Нийслэлийн Монгол ардын нам, 12:30 цагаас Нийслэлийн Ардчилсан нам нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцохоо албан ёсоор мэдэгдэж, мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өгөв. Намууд Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, бусад хуулийг чандлан баримталж, сонгуульд оролцохоо илэрхийллээ.

Нийслэлийн сонгуулийн хороо дараах 16 нам, эвслийн хүсэлтийг хүлээн авна. Үүнд:
- Нийслэлийн Ардчилсан нам
- Нийслэлийн Монгол ардын нам
- Нийслэлийн Монгол ардын хувьсгалт нам
- Иргэний зориг ногоон нам
- Нийслэлийн Бүгд найрамдах нам
- Ард түмнээ хайрлая нам
- Хөдөлмөрийн үндэсний нам
- Нийслэлийн Монголын уламжлалын нэгдсэн нам
- Нийслэлийн эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
- Хөгжлийн хөтөлбөр нам
- Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам, Монголын ногоон намын “Нэгдмэл монгол” эвсэл
- Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Эх орончдын нэгдсэн намын “Эх орончдын нэгдсэн эвсэл”
- Монголын ардчилсан хөдөлгөөний нам
- Нийслэлийн Монголын үндэсний ардчилсан нам
- Монгол Консерватив нам
- Иргэний хөдөлгөөний нам
НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ