Бид 26 жил бусдыг дагаж гүйсээр ирлээ. Зөвлөлт Холбоот улсыг 70 жил дагасан буруу байсан талаар ухуулаад л, одоо барууныхныг дагах хэрэгтэй, бид хөгжих хэрэгтэй, урагшлах хэрэгтэй гээд л гүйгээд байсан. Сүүлдээ хөл толгой нь олдохгүй болж, ер нь монгол гэж яг юу юм, монгол монголоороо байна гэдэг нь юу гэсэн үг юм, бид ер нь монголоороо байх ёстой юу эсхүл барууныхнаар байх ёстой юу ч гэдгээ ойлгохоо байсан. Гайгүй юм үзсэн, улс төрийн алба эрхлэдэг туршлагатай хүмүүсээс эх оронч сэтгэлгээ сонсогдохгүй гадны үзэл баримтлал, гадны хөгжил дэвшил, гадны загвар сонстох болсон. Энэ нь бид монголоо алдаж байгаагийн илрэл үү? Тиймээс оодооноос түр завсарлага авч өөрийн байдалдаа дүгнэлт хийж, өнгөрсөн үеэ буюу өөрсдийн ой санамжаа сэргээж, ирээдүйгээ харах хэрэгтэй байна. Бидний өнөөдөр, бидний ирээдүй ямар байхыг хэн ч заах, хэлэх ёсгүй, гагцхүү бид л шийдэх ёстой. Бидэнд шийдэх цаг хугацаа, арга зам хэрэгтэй байна. Биднийг шийдүүлэхгүй гэж хэтэрхий ядуу, хэтэрхий завгүй, хэтэрхий бутархай, хэтэрхий өчүүхэн байлгаж байна. Үүний эсрэг тэмцэхэд бидэнд нэн түрүүнд оюун санааны эв нэгдэл чухал. Монгол хүн монгол хүнээ хайрладаг, монгол хүн монгол хүнээ дэмждэг, монгол хүн монгол хүндээ тусалдаг тэгвэл бид ялна, тэгвэл бид дэвжин өөдлөнө гэсэн энэ оюун санааны эв нэгдлийг нэн түрүүнд суулгаж өгөх хэрэгтэй байна. Эс бөгөөс өнөөдөр сошиал ертөнцөөр эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу, баян ядуу, боловсролтой боловсролгүй, туршлагатай туршлаггүй гэж талцаж бие биенээ нэг нүдээрээ ч харах чадваргүй болтлоо хуваагдаж байснаас өнөөдрөөс бусдын алдааг уучилж бид чинь монгол шүү дээ, бид бие биендээ туслая, бид бие биенээ дэмжие гэдэг сэтгэхүйг эхлээд бүгд өөрөө өөртөө сулгаж авах хэрэгтэй байна. Тэгж байж бид цааш алхана. Хэдий шуудайнд хийсэн 1000 үхрийн эвэр гээд яриад л байдаг болохоос биш яг эв нэгдлийг бид бодит амьдрал дээр бэхжүүлэх нь бидэнд ямар ашигтай юм бэ гэдгээ ухаарч, ухамсарлаж чадахгүй нөгөө л нам ан ман, баян ядуу гэсээр л байна. Ан Ман гэж талцахын цаана хэдхэн төгрөг, магадгүй хэдхэн жилийн эсхүл сарын ажил алба, өчүүхэн зүйл л явж байгаа шүү дээ… яагаад өчүүхэн зүйл гэхээр тэр нь бидний ирэх 20-30 жилийн л асуудлыг шийдвэрлэх магадлалтай. Тэгвэл Монгол Улс гэдэг чинь ганц өнөөдөр биш, ганц 2016 он биш, ганц 20-30 жилээр хязгаарлагдах биш цааш үргэлжлэн амьдарсаар, оршсоор байх болно. Бидний ирээдүй, хойч үе сайхан амьдралаар амьдрах ёстойг бид шийдвэрлэх учиртай юм. Ан ман гэж гүйсээр та ч залхаж байгаа биз. Үүнийгээ ухаарах цаг иржээ…Б. Чимид гуайн хэлж байснаар улс төрийн нам гэдэг бол иргэний нийгмийн түвшинд байх ёстой байгууллага гэж. Тэгвэл бөөр нь бөгсөндөө, цэр нь цээжиндээ байх нь эмх цэгц, шударга ёсны нэг суурь билээ. Тиймээс нэн түрүүнд монголчууд бүгдээрээ оюун санааны эв нэгдлийг бий болгох хүрээнд өөрөө өөртөө дүгнэлт хийж, бусдыг ч үүнд уриалъя. Бид бие биенээ ойлгодог, дэмждэг, монгол хүн монгол хүндээ тусалдаг, дэмждэг, хайралдаг болсон цагт дараагийн зүйл тодорхой болно. Нэгэнт бид матеираллаг нөөц баялгийг олж авч чадахгүйгээс цааш оюун санааны хувьд маш нөөц ихтэй баялаг бат бэх байя.
Сайнхүүгийн Гантуяа
2016 оны 4 дүгээр сар 28
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
