ХУД-ийн НХҮХ “Нээлттэй хаалганы өдөрлөг-2016”-д оролцлоо

2016 оны 04-р сарын 29 өдөр, 18 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ-2016” 4 дүгээр сарын 27-ны өдөр Чингисийн талбайд амжилттай зохион байгуулагдлаа. “Нээлттэй хаалганы өдөрлөг-2016”-д Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн хамт олон бэлтгэл ажлыг ханган оролцож, нийгмийн халамжийн үйлчилгээний төрөл бүрийн зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.

Өдөрлөгийн үеэр Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн талаар 86 иргэн, Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа болон Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ, Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлаар 32 иргэн, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс явуулсан “Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдахад иргэдэд тулгарч буй асуудлыг тодорхойлох зорилготой” санал асуулганд 62 иргэн, “Талархал-Гомдол-Санал хүсэлт” хайрцагт 81 иргэн саналаа өгч нийт 300 орчим иргэнд мэдээлэл зөвлөгөөг хүргэн ажилласан байна.

Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх