Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 780 орчим мянган иргэн үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагад хувьцааны данстай байдгаас ердөө 10 мянга хүрэхгүй нь үнэт цаасны арилжаанд идэвхитэй оролцож хувьцааны үр ашиг, өгөөжийг хүртдэг бол үлдсэн хэсэг нь хувьцааны арилжаанд төдийлөн оролцдоггүй ба ХОЭБ-ээр хувьцаа авсан иргэдийн дийлэнх нь өөрсдийн хувьцаатай эсэхээ ч мэддэггүй, үнэт цаасны хадгаламжийн байгууллага /“ҮЦТТТХТ” ХХК/ дахь дансанд байгаа мөнгөө ч авдаггүйгээр барахгүй тухайн компанийнхаа хувьцаа эзэмшигчдийн хуралд суудаггүй хувьцаа эзэмшигчид байдаг. “ҮЦТТТХТ” ХХК-д хадгалагдаж буй хувьцаа эзэмшигчдийн нийт ногдол ашиг, ногдол хувийн хэмжээ 2.2 тэрбум орчим төгрөг байна. Өөрөөр хэлбэл дээрх ногдол ашиг, ногдол хувийн мөнгийг дансаа нээлгээгүй эсхүл хувьцаатай эсэхээ мэддэггүй хувьцаа эзэмшигч нар аваагүй байх тул өөрсдийн дансаа харилцагч брокер, дилерийн компаниараа дамжуулан шалгах хэрэгтэй. Мөн Үнэт цаасны хадгаламжийн байгууллагын www.schcd.mn цахим хаягаар орж данстай эсэх талаарх мэдээллээ авах боломжтой.Брокер дилерийн компанийн мэдээллийг www.frc.mn болон www.mse.mn цахим хуудаснаас авах боломжтой. Засгийн газрын тогтоолын дагуу “ҮЦТТТХТ” ХХК-ийн бүтцэд тодорхой өөрчлөлт орохоор шийдвэрлэгдсэн. Энэ бүтцийн өөрчлөлтөөр тус компанийн үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нэгжтэй хамт дээрх иргэдийн хувьцааны хадгаламж хадгалагдаад явах аж.
Үнэт цаасны хувьцааны ногдол ашгийн 2.2 тэрбум төгрөгөө иргэд аваагүй байна
2016 оны 05-р сарын 02 өдөр, 09 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
