Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг “Хэрэглэгчийн жил”-ийн хүрээнд “Алслагдсан хорооны иргэдэд хүрч үйлчлэе” сэдэвт сувилагчийн нэг өдөр нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт дүүргийн 14 дүгээр хороо буюу Улаанбаатар хотоос 25 км зайд алслагдсан Өлзийт хорооллын эмзэг бүлгийн иргэд хамрагдлаа.
Өдөрлөгийг нээж Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн САДарга Г.Цэцэгсүрэн, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Засаг дарга н. Батсуурь нар үг хэлсэн юм.
Өдөрлөгөөр:
– Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношлогоо зөвлөгөө /Дотор, Мэдрэл, Хүүхэд, Уламжлалт сэргээн засахын эмч нарын үзлэг, ЭХО, ЭКГ оношлогоо/
– Өндөр, жин, сахар тестээр үзэх
– Хөдөлгөөн засалчийн зөвлөгөө
– Витаминжуулалт
– Эрүүл мэндийн сургалт сурталчилгаа /Эрүүл зохистой хооллолтын зөвлөгөө сургал, СВИА сургалт, эрүүл мэндийн зөвлөмж, сургалт сурталчилгаа/
– Хэвтрийн иргэний гэрийн асаргаа сувилгаа болон зөвлөгөө, хүүхдийн сувилгаа
– Иргэдийн санал хүсэлтийг авах /Нийт үйлчлүүлсэн иргэдийн 68,6% нь талархал, 31,4% нь санал хүсэлт буюу улиралд нэг удаа ирж үзлэг хийх, өрхийн эмнэлэгт шинжилгээ авдаг болох, хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг нүд, чих хамар хоолой, шүдний эмчийн үзлэг хийвэл сайн байна гэсэн санал хүсэлтээ илэрхийллээ/ зэрэг ажлуудыг зохион байгуулсан юм.
Өдөрлөгт нийт 125 хүн хамрагдаж, 35 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллалаа.

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
