МҮХАҮТ-аас жил бүр Монгол улсын Засгийн газартай хамтран “Монгол улсын шилдэг 100 аж ахуйн нэгж”-ийн шалгаруулалтыг явуулж, олон нийтэд зарладаг. Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг 95 мянган аж ахуйн нэгж дундаас төлсөн татвар, нийт борлуулалтын хэмжээ, ажиллагсдын тоо, санхүүгийн үзүүлэлт зэргээрээ манлайлж эхний 100-д багтана гэдэг тийм ч амар бус. Ямар ч арын хаалгагүй, дан статистик, тоон үзүүлэлтээр дурайтал гарч ирдэг энэ шалгуурыг Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхимаас 15 дахь жилдээ зохион байгуулж байгаа бол үүний 12 жилд нь уг жагсаалтыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК тэргүүлж иржээ. Энэ жилийн “Топ-100”-д банк, санхүүгийн байгууллага голдуу дээгүүр байр эзэлсэн нь эдийн засгийн хямралтай шууд холбоотой. Үнэхээр эдийн засаг, санхүүгийн байдал тогтворгүй байгаа, дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн уналт урт хугацаагаар үргэлжилж байгаа энэ үед “Эрдэнэт үйлдвэр” ХХК хямралын эсрэг авч ажилласан арга хэмжээндээ дүнгээ тавиулж “Топ 100 аж ахуйн нэгжийг дахин тэргүүллээ. Топ-100 аж ахуйн нэгжийн тэргүүнд жагссан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий талаарх сонирхолтой статистик дурдвал, тус үйлдвэр орон нутгийн төсөвт 123 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь Орхон аймгийн төсвийн байгууллагын ажилтнуудын 45 жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө болно. Мөн “Эрдэнэт үйлдвэр” улсын төвлөрсөн төсөвт 1,1 их наяд төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 32,5 тэрбум төгрөг нийтдээ 1,4 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн бөгөөд зөвхөн энэ мөнгөөр 1000 айлын сууц бүхий 28 орон сууцны хороолол барьж болох хөрөнгө ажээ.
Б.Эрдэнэ
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
