Харийн нутагт суугаа нэгэн Монгол эмэгтэйн үр хүүхэд нутаг нэгтнүүддээ хандан тусламжийн гараа сунгахыг хүсч, захидал илгээжээ.
Сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би Түрк улсад эдийн засгийн чиглэлээр бакалаварын зэрэгт суралцдаг төгсөх курсын оюутан. Миний ээж Алтанцэцэг нь 2008 онд элэгний С вирустэй гэдгээ мэдэж 2011 онд элэгний хатууралтай болох нь тогтоогдсон. Үүнээс хойш эмчийн хяналтанд орж зохих эмчилгээг цаг тухай бүрт нь хийлгэсээр ирсэн. Гэтэл энэ оны эхэн үеэс эхлэн биеийн байдал нь эрс муудаж одоо яаралтай элэг солиулах хагалгаанд орох шаардлагатай болоод байна. Манай гэр бүл энэ хагалгааны талаар чадлаараа судалж мэдсэний дүнд Энэтхэгийн Жаяпээ эмнэлэгтэй холбоо тогтоосон. Энэ эмнэлэгт зөвхөн элэг солиулах хагалгааны зардал нь 40000$ байдаг юм байна. Одоогийн байдлаар манай гэр бүлийн санхүүгийн байдал хүнд байгаа тул сайхан сэтгэлт хүмүүс та бухэндээ сэтгэлийн болон санхүүгийн туслалцаа үзүүлээч хэмээн хандаж байна. Мэдээж өвчин зовлон гэдэг зүйл нь хэлж ирдэггүй хийсэн ирдэг шиг манай гэр бүл нь бас гэнэтийн ийм байдалд орж муухай зүүд шиг өдрүүдийг өнгөрүүлж байна. Хэнд ч битгий ийм хэцүү зовлонт өдрүүд тохиолдоосой гэж чин сэтгэлийн угаас хүсье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Таньд болон танай гэр бүлд эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Хандивын данс: ХААН банк 5035241429 Сэнгээгийн Алтанцэцэг
Хүндэтгэсэн Отгоннямын Түвшинтунгалаг
“Сайн санааны үзүүрт шар тос” гэдэг ээжийнхээ төлөө шаналж яваа О.Түвшинтунгалаг охины хүслийг биелүүлэхийн төлөө тусламжийн гараа сунгацгаая.
https://www.gofundme.com/thzyjcbn
Мөн О.Түвшинтунгалаг охины найзууд ээжийнх нь эмчилгээний төлбөрт тус нэмэр болох үүднээс хандивын худалдаа зохион байгуулж байгаа юм байна. Хэрэв хандивын худалдааны талаарх мэдээллийг доорх утас, хаягнаас авах боломжтой.


Энэхүү дэвтэрүүдийг дизайнаар зохиогчийн эрхтэйгээр хэвлүүлсэн билээ. 1 ширхэгийг авбал 3000 төгрөг, 2-ыг авбал 5500 төгрөг, 3-ыг авбал 8000 төгрөг болох билээ. 5 сарын 8-ны турш Барилгачдын талбайн зүүн талд байрлах Green Zone Cafe-д дэвтрүүдээ зарах билээ. Ирж дэвтэр авхаасаа өмнө бидэнд хэдэн ширхэг авахаа мэдэгдээрэй.
Холбогдох мэдээлэл:
95957382 Erdenesuvd Bat-Erdene
Сайн үйлс дэлгэрэх болтугай ! ! !
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
