АСЕМ-ын Үйлчилгээ, соёл урлаг, хоол хүнс ба түүний аюулгүй байдал хариуцсан ажлын хэсэг 5 сарын 3-нд ээлжит хурлаа хийж, зочид буудлууд, тэдгээрийн зоогийн газруудад хийж буй хяналт шалгалт, Дээд хэмжээний уулзалтын үеэр зохиох урлаг соёлын зарим арга хэмжээ, гудамж талбайн тохижилтын ажлын явц зэрэг асуудал хэлэлцлээ.
Ажлын хэсгийн энэ удаагийн хурлыг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг удирдан явуулав. АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд МХЕГ-аас 8 чиглэлд 10 ажлын хэсэг гарган, АСЕМ-ын түнш 43 зочид буудал, тэдгээрийн дэргэдэх зоогийн газруудад хяналт шалгалт хийжээ. Шалгалтын үеэр ноцтой зөрчил дутагдал илрээгүй ч зарим нэг байгууллагад зайлшгүй анхаарах ёстой асуудлууд байгаа учир 12 чиглэлээр зөвлөмж хүргүүлсэн байна.
АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд 13 гудамжны нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт, цэвэрлэгээний ажил үргэлжилж байгаа бөгөөд үүнд 140 гаруй хүн ажиллаж байна. Тохижилтын ажил 3 дугаар сарын 15-наас эхэлж, одоогоор өнгө үзэмж, чанарын хувьд шаардлага хангахгүй болсон 3500 м2 хайс хашлагыг засварлан буулгаж, 36593 м2 явган хүний замын хавтанг нөхөн, 9364,73 м2 явган замын хавтан шинээр тавих ажил хийгдсэн байна. Гэхдээ хуучин хуулж авсан хавтангаа хотын бусад хэсэгт байгаа явган замуудыг нөхөхөд ашиглаж байгаа тухай Улаанбаатар хотын Захирагчийн албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр онцоллоо.
Шинээр 12400 м2 унадаг дугуйн зам тавьж, сул шороо бүхий талбайг эко хавтангаар хучих, 3-5 метр өндөртэй гацуур, нарс, шинэс моддыг тарьж суулгасан байна. Мөн хотын өнгө үзэмжид нөлөөлж байгаа зөвшөөрөлгүй болон шаардлага хангахгүй зар сурталчилгааны самбаруудыг буулгах, хуучирч муудсан найман барилгын гадна фасадыг засварлах, ханын зураг солих, гэрлийн шонгуудыг цэвэрлэх, будах, замын тэмдэг тэмдэглэгээг солих, эзэн нь тодорхойгүй замбараагүй татсан кабель утсуудыг эмхлэх зэрэг ажил үргэлжилж байна. Дээрх 13 гудамжны тохижилтын ажил Улаанбаатар хотын хэмжээнд 40 хувьтай явж байгаа бөгөөд 6 сарын 10 гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
