Монголын төв болон баруун нутагт газрын тосны хайгуул хийж буй “Петро Матад” компани өөрийн эзэмшлийн IV болон V талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хамтран ажиллаж буй түншээ алдсан тухайгаа баасан гарагт мэдэгджээ.”Shell” компани өөрийн салбар компаниараа дамжуулан “Петро Матад”-ын охин компани болох “Төв Азийн газрын тосны корпораци” /Central Asian Petroleum Corporation Limited/-д хандан 2015 оны дөрөвдүгээр сарын 7-нд байгуулсан “Farmout” гэрээгээ цуцлах тухайгаа мэдэгдсэн байна. “Shell” компанийн гаргасан шийдвэр нь өөрийн үнэт цаасны багцын талаар оновчтой шийдвэр гаргах гэж байгаатай холбоотой, харин дээрх хайгуулын талбайнуудын техникийн хэтийн төлвөөс ямар нэгэн байдлаар хамаарсан зүйл үгүй гэж “Петро Матад” компанийн ТУЗ-ийн мэдэгдэлд дурджээ. Гэрээнд зааснаар, “Shell”-ийн салбар компани нь бүтээгдэхүүн хуваах гэрээнээс гарснаар “Төв Азийн газрын тосны корпораци”-д тодорхой хэмжээний нөхөн төлбөр төлөх ёстой болж байгаа юм. “Петро Матад”-ын мэдэгдсэнээр, нөхөн төлбөрийн хэмжээ чамгүй их байгаа ажээ. Ийнхүү “Shell” хувьцаагаа буцааснаар хоёр талын бүтээгдэхүүн хуваах гэрээн дэх “Петро Матад”-ын эзэмшлийн хувь эргэн 100 хувь болох юм.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
