“Ньюсвийтфүүдс” болон “Олон сүм” ХХК-ийн “Русская кухня” цехийн үйлдвэрлсэн эклерээс үүдэлтэй хоолны хордлогоор одоогийн байдлаар нийт 145 хүн өвдөөд байгаа билээ. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь олон хүнийг хордуулсан Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Ньюсвийтфүүдс” ХХК дээр МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж очиж, бодит байдалтай нь биечлэн танилцаж, тэнд шалгалтаар ажиллаж байгаа Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчидтай уулзсан юм. Тус дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга П.Цолмонгоор ахлуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй баг 10 дахь өдрөө ажиллаж байгаа бөгөөд тэд Улсын Ерөнхий байцаагчид хоолны хордлого, хордлогот халдварын талаар урьдчилсан дүнгийн танилцуулга хийв.
Өнөөдрийн байдлаар нийт 145 хүн эклерт хордсон байгаагаас тэдний 96 нь ХӨСҮТ эмчлүүлж байгаа бөгөөд 48 хүн нь эмнэлгээс гарчээ. Хордлого гарсан даруйд “Ньюсвийтфүүдс”, Олон сүм ХХК-ийн “Русская кухня” цехийн үйлдвэрлэсэн, түгээсэн бүтээгдэхүүнийг эргүүлэн татуулж, улсын байцаагчийн акт тогтоон үйл ажиллагааг нь түр зогсоосон аж. Харин “Ньюсвийт фүүдс” ХХК-ийн 564 эклер, үйлдвэрийн байранд байсан 586, хугацаа дууссан бусад нэрийн нийт 1105, “Олон сүм” ХХК-ийн “Русская кухня” цехэд үйлдвэрлэсэн чанар, аюулгүйн баталгаажилтгүй эклер болон бусад нэрийн 1457 ширхэг бүтээгдэхүүнийг хураан авч Цагаан давааны хогийн цэгт устгасан байна.
Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга П.Цолмон хэлэхдээ “Бид хоолны хордлого гарснаас хойш өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байгаа. Одоогоор хордлого юунаас гарсныг нарийн тогтоохоор таван шинжилгээг нэмэлтээр авч Нийслэлийн төв лабораторид шинжлүүлж байна. Шинжилгээнйи дүн хараахан гараагүй байгаа. ХӨСҮТ-өөс “Ньюсвийтфүүдс” ХХК-ийн 11 ажилчин, 4 хүнсний дэлгүүрийн 13 ажилчин нийт 24 хүнээс шулуун гэдэсний арчдаст шинжилгээ авахад “Ньюсвийтфүүдс” ХХК-ийн 11 ажилчины дөрөв буюу 36.6 хувьд нь, дөрвөн хүнсний дэлгүүрийн 13 ажилчнаас зургаа буюу 46.1 хувьд нь “Salmonella enteritidis” илэрсэн” гэж байлаа.
“Ньюсвийтфүүдс” компанид хийсэн шалгалтаар нийт ажилчдын 38 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд огт хамрагдаагүй, бүтээгдэхүүн тус бүрт технологийн заавар боловсруулж баталгаажуулаагүй, мэргэжлийн технологичгүй, эклерийн шошгонд үйлдвэрлэсэн огноог тавихдаа үйлдвэрлэсэн өдрөөр биш худалдаанд гаргасан өдрөөр буюу нэг хоногоор хойшлуулж бичдэг, хадгалах хугацааг 72 цаг гэж буруу бичсэн зэрэг олон ноцтой зөрчил дутагдал илрүүлжээ.
Улсын Ерөнхий байцаагч энэ бүхэнтэй танилцсаны дараа сүүлийн 10-аад хоног өндөржүүлсэн байдалд ажиллаж байгаа Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн хамт олонтой уулзаж, тэдний ажил байдалтай танилцлаа. Тус хэлтэс нь хувийн компанийн байрны гурван давхарыг түрээслэж, үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эхний дөрвөн сарын байдлаар нийслэлийн захиргаанд 21 сая гаруй төгрөгийн төсөв бүрдүүлж, төлөвлөгөөгөө 125 хувиар биелүүлсэн аж. Хотын том дүүрэг хэдий ч албандаа нэг ч машингүй тул Нийслэлийн засаг даргын газраас асуудлыг нь шийдэхээр болсон гэж танилцуулж байв.
Харин МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж уулзалтын үеэр “Мэргэжлийн хяналт төсвийн орлого бүрдүүлэх байгууллага биш, чиг үүргийнхээ дагуу ажиллах ёстой гэдгийг анхааруулж байна. Түүнчлэн Монгол Улсын хууль дүрмийн биелэлтийг хангаж ажиллуулах үүрэгтэй ч, аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах, урьдчилан сэргийлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, тэдний итгэлтэй түнш байхын төлөө ажиллах хэрэгтэй. Эдийн засаг хүнд байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдэд төрийн нэрээр түрий барьсан ташуурыг хамаагүй далайх хэрэггүй. Харин урьдчилаад сануулаад байхад шаардлага биелүүлэхгүй бол хатуу арга хэмжээ авч байгаарай” гэдгийг хичээнгүйлэн захиж байлаа гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Иргэдийг хордуулсан эклерийн үйлдвэртэй газар дээр нь танилцлаа
2016 оны 05-р сарын 04 өдөр, 12 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
