Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 24 нам байдаг. Эдгээр намуудаас 2016 оны сонгуульд оролцох хүсэлтээ 13 нам, гурван эвсэл СЕХ-нд өгсөн. Намуудын ирүүлсэн бичиг баримтыг СЕХ хянаад, 11 нам, гурван эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэж, өнөөдөр батламж гардууллаа.СЕХ бүртгэхээс татгалзсан хоёр нам нь ХҮН, ИЗНН юм. ХҮН-ын ирүүлсэн бичиг баримт нь тамганы зөрчилтэй байсан тул бүртгэхээс татгалзсан байна. Харин ИЗНН-ын гурван дарга гурвуулаа гарын үсгээ зураагүй, бичиг баримтын бүрдэл дутуу байсан учраас сонгуульд оролцох эрх олгоогүй гэж СЕХ-ноос мэдэгдлээ.
СЕХ-ноос сонгуульд оролцохоор бүртгэсэн нам: Ардчилсан нам, Монгол Ардын нам, Монгол Консерватив нам, Бүгд Найрамдах нам, Монголын Ардчилсан хөдөлгөөний нам, Монгол Ардын хувьсгалт нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмнээ хайрлая нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Монголын Социал-демократ нам, Иргэний хөдөлгөөний нам Харин эвсэж оролцохоор бүртгүүлсэн намууд: Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын Ногоон намын “Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвсэл, Эх орончдын нэгдсэн нам, ХАМУГ Монголын Хөдөлмөрийн намын “Эх орончдын нэгдсэн эвсэл”, Хөгжлийн хөтөлбөр нам, Монголын Либерал намын “ХААН сонголт” эвслүүд тус тус батламжаа гардан авлаа.

Улс төрийн нам 11
- Монгол Ардын Нам
- Монгол Консерватив Нам
- Бүгд Найрамдах Нам
- Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам
- Ардчилсан Нам
- Монгол Ардын Хувьсгалт Нам
- Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
- Ард Түмнээ Хайрлая Нам
- Монголын Уламжлалын Нэгдсэн Нам
- Монголын Социал Демократ Нам
- Иргэний хөдөлгөөний нам
Эвсэл 3
- Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Нам, Монголын Ногоон Намын
“Тусгаар тогтнол,эв нэгдэл” эвсэл
- Эх Орончдын Нэгдсэн Нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын
“Эх орончдын нэгдсэн эвсэл”
3 . Хөгжлийн Хөтөлбөр Нам, Монголын Либерал Намын “ХААН сонголт” эвсэл
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
