Монголын Залуучуудын Холбоо тавдугаар сард “Хогноос чөлөөлье” уриатайгаар ажиллаж эхэллээ.
Манай оронд жилд дундажаар 2.4 сая тонн хог хаягдал гардаг бөгөөд уг хаягдлын 50 орчим хувь нь Улаанбаатар хотоос гарч, нийслэлд өдөрт 246 тонн, жилд 89 мянган тонн хог хаягдал зөвшөөрөлгүй газарт хаягддаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс нийслэлийн хэмжээнд хуримтлагдсан ил задгай хогийг цэвэрлэж хөрс, агаар, орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулж баялаг бүтээх боломжийг таниулах, залуучуудын ухамсар сэтгэлгээнд нөлөөлөх зорилготойгоор тавдугаар сард “Хогноос чөлөөлье” хэмээн уриалсан байна.
Энэ хүрээнд “Хогноос чөлөөлье” сэдэвт хэлэлцүүлэг, Save UB аян, Мод тарих үндэсний өдрөөр өмнөх жилүүдэд тарьсан модоо услах зэрэг залуучуудын өргөн хүрээнд хамруулсан томоохон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Save UB аяныг “Шинэ Мянганы Залуус” ТББ-ын санаачилгаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтэс, Ариг банк, Монголын Залуучуудын Холбоо, Монголын сурагчдын холбооны дэргэдэх “Лидер сурагч” Академи, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн ТББ зэрэг томоохон байгууллагууд хамтран зохион байгуулах юм. Аяны хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд ил задгай хог хуримтлагдсан 1-р хорооллын хойд талын далан, 7 буудал, Дунд гол, Кино үйлдвэрээс урагш байрлах далан, Өргөө кино театрын хойд далан, Амгалан өртөөнөөс баруун тийш вагон зам дагуух хог хаягдлыг цэвэрлэх аж.
Үүнээс гадна МЗХ энэ сард “Залуу уран бүтээлчдийн улсын III зөвөлгөөн”-ийг 26 жилийн дараа зохион байгуулж, энэ үеэр улс төрчдийн “Хар жагсаалт”-ыг зарлахаар болсон байна. Хоёрдугаар зөвлөгөөнийг 1990 онд Хувьсгалт Залуучуудын Эвлэл зохион байгуулж байсан бол гуравдугаар зөвлөгөөн энэ жил зохион байгуулж, дараагийн 25 жил Монголыг авч явах шинэ үеийг гаргаж ирэхээр болсон аж.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
