УИХ-ын 2012 оны сонгуулиар байгуулагдсан парламент анх удаагаа гурван бүлэгтэй гурван бие даагчтай парламент байсан гэдгээрээ түүхэнд үлдэнэ. Гэвч бүрэн эрхийнхээ төгсгөлд бүтц нь ихээхэн өөрчлөгдсөн гэдгээрээ ч парламентийн түүхэнд бичигдэж үлдэх нь дамжиггүй .
УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл өнөөдөр эрх зүйн чадамжгүй болсон тул татан буугдахаар боллоо. Учир нь УИХ-д 8-аас дээш суудалтай нам, эвсэл өөрийн гэсэн бүлэг байгуулах эрхтэй болдог.
Ийм ч учраас УИХ-ын 2012 оны сонгуульд 11 УИХ-ын гишүүнтэй болсон МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл албан ёсны бүлгээ байгуулагдсан билээ.
Харамсалтай нь Д.Батцогт АН-д, Г.Уянга, Л.Цог нар Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн намд тус тус элсэж, бүлгээ орхисон тул ердөө 8 гишүүнтэй болоод байсан юм. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-ын гишүүнчлэлээс мөн эвслийн бүлгээс татгалзаж буйгаа зарласнаар УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” бүлэг эрх зүйн чадамжгүй болж, татан буугдахаар болж байна . Тун ойрын хугацаанд УИХ-ын даргын тогтоол гарч, тус бүлэг татан буугдсаныг албан ёсоор зарлах учиртай. Дашрамд дурьдахад УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн Баасан гарагт буюу 4 сарын 29-нд бүлгийнхээ даргаар сонгогдсон. Өнөөдөр бүлэг нь татан буугдсанаар тэрээр ажлын 3 хоног буюу 72 цаг л УИХ дахь бүлгийн даргаар ажилласан хүн болж түүхэнд үлдэж байна.
Засгийн газрын нэг субьект байсан.”Шударга ёс” эвслийн бүлэг задарснаар шийдлийн засгийн газар мөн л чадамжгүй засгийн газар болж байна гэсэн үг
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
