Оросын Ерөнхийлөгч Владимир Путин парламентын хуралдаа суудаггүй, таслаад байдаг гишүүдийг (депутатууд) эргүүлэн татах тушаалд 5 сарын 3-нд гарын үсэг зуржээ. Одоо үүний дагуу оросууд хууль тогтоомжиндоо өөрчлөлт оруулж байна. Өмнө нь энэ хуулийн төслийг Оросын парламентын Доод танхим болон Холбооны зөвлөл дэмжжээ.
Оросын депутатууд ажлаа хийхгүй, хурлаа таслаад байвал тэдний бүрэн эрхийг хугацаанаас өмнө цуцлах юм байна Тэр бүү хэл хэрэв депутатууд өөрсдийн сонгогчидтойгоо зүй бус харьцаж, дүрэм журмыг зөрчсөн бол мөн ажлаа өгөх аж.Бүр тодруулбал, Төрийн Дум буюу парламентын чуулган, хуралд хуанлийн 30 өдөр оролцоогүй депутатууд ийнхүү ажилгүй болж, гудамжинд гаран лааз өшиглөнө гэсэн үг. Жирийн иргэд 2-3 өдөр шалтгаангүй ажил таслахад ажлаас халдаг бол депутатууд 30 өдөр ажилдаа ирэхгүй байхад л ажилгүйчүүдийн эгнээнд шилжих ажээ. Харин ч их харж үзсэн байгаа биз?
Депутатын бүрэн эрхийг цуцлах тухай санаачилгыг парламент дахь тус намын фракц, эсвэл парламентын аль нэг хороо гаргаж болно. Дашрамд дурдахад, оросууд энэ хуулиар хэнийг парламентаас хөөхөө хэдийн шийджээ. Тэд бол депутат Илья Пономарев, Алексей Митрофанов нар. Эрүүгийн хэрэг үүсгэмэгц гадаад руу арилаад өгсөн депутатууд гэж байгаа.
Зурагтаар харж байхад манайхан УИХ-ын гишүүдээ хуралд ирээчээ, орж суугаач гээд бөөн юм болдог, нэг иймэрхүү хууль баталчихвал болох юм биш үү? Ялгаатай нь Орос улс Ерөнхийлөгчийн засаглалтай бол харин манайх парламентын засаглалтай билээ. Тэгэхээр ажлаа тасалдаг гишүүд маань ийм хууль санаачилж батлах болов уу? Манайхан дандаа л гадны орнуудын туршлага судлаж амьдралд хэрэгжүүлэх дуртай хүмүүс тэгэхээр орсуудын энэ хариуцлагын тогтолцоог нь дуурайж хэргэжүүлэх цаг нь болсон
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
