Дүрвэгсдийг хүлээж авахаас татгалзвал торгууль төлнө

2016 оны 05-р сарын 05 өдөр, 13 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Европын Холбооноос хүлээн авахаар зөвшөөрсөн дүрвэгсдийг тус холбооны гишүүн аль нэг орон хүлээн авахаас татгалзвал тэдгээр дүрвэгсдийг өөр газарт шилжүүлэн байрлуулахад шаардагдах зардал болох  287 мянган долларыг тухайн татгалзсан улс гаргах ёстой гэсэн саналыг лхагва гарагт Европын Комисс дэвшүүллээ. Брюсселийн “эв санааны нэгдэлд оруулж буй хандив” гэдэг нэртэй энэ төлбөр нь Европын Комиссоос гаргасан дүрвэгсдийг байрлуулах квотыг хэрэгжүүлэхэд чиглэсэн шударга механизмын нэг болох юм. Ингэснээр орогнол хүсэгчдийн урсгалд дарагдаад буй ЕХ-ны зарим улсуудын хувьд ачаанаас нь хөнгөлж өгөх зорилготой. Европ тив асар олон дүрвэгсдийн урсгалд дарагдах аюултай тулгараад байгаа билээ. Учир нь хэдэн зуун мянган бичиг баримтгүй цагаачид дайнд нэрвэгдсэн Ойрхи Дорнод болон Хойд Африкийн улсуудаас тогтвортой, баян чинээлэг ЕХ-ны гишүүн улсуудыг  зорин ирсээр байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх