Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Нийгмийн даатгалын хуулийг хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, даатгалд хамрах хүрээг өргөтгөх, үйлчилгээг найдвартай шуурхай явуулах, даатгуулагчдын нийгмийн баталгааг хангах, тэтгэвэр, тэтгэмж, төлбөр зардлыг хугацаанд нь олгох, хэлтсийн ажлын арга барилыг боловсронгуй болгох, ажлын эрчмийг нэмэгдүүлэн жигд ажиллагааг ханган ажилласны үр дүнд 2016 оны 4 дүгээр сарын байдлаар нийт 34192,6 сая төгрөгийн шимтгэлийн орлого хуримтлуулж, орлогын төлөвлөгөөг 110.8 хувиар биелүүлж, нийгмийн даатгалын ажил үйлчилгээг дүүргийн 2633 ажил олгогч, 52119 заавал даатгуулагч, 6960 сайн дурын даатгуулагч, 27571 хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилгүй иргэд, малчид, оюутан суралцагчид, төрөөс эрүүл мэндийн шимтгэлийг нь төлдөг иргэд хамрагдсан байна.

ТЭТГЭВЭР АВАГЧИЙН ТОО, ЗАРЦУУЛСАН ХӨРӨНГӨ
Тэтгэврийн даатгалын сангаас:Өндөр насны тэтгэвэр авагч 11968 хүнд 15780,4сая төгрөг, тахир дутуугийн тэтгэвэр авагч 2815хүнд 2443,4сая төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч 763хүнд 669,5сая төгрөг, цэргийнтэтгэвэравагч982хүнд1947,6саятөгрөг, ҮОМШӨ-нийтэтгэвэравагч160хүнд315 саятөгрөг, нийт 16688тэтгэвэр авагчдад 21155,9сая төгрөгийн тэтгэврийг хуульд заасан хугацаанд нь бүрэн олгож, даатгуулагч иргэдэд нийгмийн даатгалын үйлчилгээг жигд, хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэхэд онцгой анхаарч холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

ТЭТГЭМЖ АВАГЧИЙН ТОО, ЗАРЦУУЛСАН ХӨРӨНГӨ
Тэтгэмжийн даатгалын сангаас: Хөдөлмөрийн чадвар түр алдсан 3657 хүнд 425,7сая төгрөг, жирэмсэн болон амаржсан1492хүнд1902,9сая төгрөг, нас барсан 13 хүнд 8,1сая төгрөг тус тус олгоод байна.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас: Хөдөлмөрийн чадвар түр алдсан болон төлбөрт 61 хүнд 34,9сая төгрөг, ҮОМШӨ-ний сувилалын зардалд 13хүнд 1,2сая төгрөг олгосонбайна.

Ажилгүйдлийн даатгалын сангаас:Ажилгүй болсон 579 хүнд 897,7сая төгрөг олгосон байна.

2016 оны 4 дүгээр сарын байдлаар тэтгэвэр, тэтгэмж, төлбөрт нийгмийн даатгалын сангаас 22503 иргэнд нийт 24426,4сая төгрөг зарцууллаа.
Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
