Хан-Уул дүүрэг “Газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнийг нээж дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг үг хэлж, тариаланчдад ажлын амжилт хүслээ. Зөвлөгөөнд оролцогсдод дүүргийн Засаг даргын оролцогч С.Баасандолгор, дүүргийн газар тариалангийн салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар, НҮХААГ-ын газрын дарга Г.Пүрэвсүрэн нийслэлийн газар тариалангийн салбарын үр дүн, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийсэн юм.

Мөн ХХААЯ-ны ахлах мэргэжилтэн М.Оюунсувд “Ургамлын гаралтай түүхий эд хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийн гарчилгээ олгох журмын талаар, Монголын фермер эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ж.Баяцхандаа Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол ногоо” төслийн талаар болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, зээлийн батлан даалтын сан, банк, санхүүгийн байгууллагад тус тус мэдээлэл хийж, хамтран ажиллалаа.
Өнөөдрийн зөвлөгөөнд газар тариалан эрхлэгч 200 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, газар тариалан эрхлэгчдэд зориулж хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, үр, үрсэлгээ, бордоо боловсруулсан бүтээгдэхүүний үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Зөвлөгөөний үеэр тариаланчид уулзалдаж, ахмад, тэргүүний тариаланчдийн туршлагын талаар санал, солилцож, хаврын тариалалтын ажлыг хангахад анхаарах асуудлын талаар хэлэлцснээрээ ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Мөн дүүргийн газар тариалангийн зөвлөгөөнөөс гурван талт зөвлөмжийг гарган үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахаар гарын үсэг зурсан юм.
Хан-Уул дүүрэг нь Нийслэлийн хэмжээнд хураан авч буй төмс, хүнсний ногооны 20 гаруй хувийг нийлүүлж байгаа бөгөөд жилд дунджаар 300 га-д 12-15 нэр төрлийн төмс, хүнсний ногоо тариалж, 2000 гаруй тонн ургац авдаг. Энэ нь дүүргийн хүн амын хүсний хэрэгцээний 17 хувийг хангаж байна.
Хан-Уул дүүрэг нь “Арда Монгол” ОУБ, “Каритас Монгол” ТББ-тай хамтран төмс, хүнсний ногооны төслийг амжилттай хэрэгжүүлж, төсөлд нийт 270 гаруй өрх хамрагдаж байна. Энэ онд Швейцарийн хөгжлийн агентлагын санхүүжилтээр хэрэгжих “Монгол ногоо” төслийг дүүргийн 5, 10 дугаар хороонд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Түүнчлэн тариаланчдынхаа борлуулалтыг дэмжих зорилгоор 8-11 дүгээр сард “Монгол ногоо” үзэсгэлэнг дүүргийн хэмжээнд 2-4 байршилд, хороо бүрт машинтай ногоо худалдааг зохион байгуулж байна.













Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
