Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Сайдын цаг” уулзалтад оролцож, цалин хөлс, хүүхдийн хөдөлмөрийн эсрэг аян, “Бичил бизнесийг дэмжих” хөтөлбөр, малчны мэргэжлийн ангийн талаар мэдээлэл хийлээ.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн баталж, 240 мянган төгрөг болгосон. Бүрэн тэтгэврийн хэмжээтэй дүйцүүлж, 25 хувиар нэмэгдүүлсэн тус хэмжээг 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ гэж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан мэдээллэв. Мөн төсвийн тодотголд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх эх үүсвэрт 90 тэрбум төгрөгийг тусгах тооцоолол, холбогдох төслийн саналыг боловсруулж, Сангийн яаманд хүргүүлээд байна гэлээ. Хөдөлмөрийн сайдын зүгээс цалин хөлсийг аль болох нэмэгдүүлэх байр суурьтай байгаа гэдгийг онцолж байлаа.
“Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”- ыг шинэчлэн баталсан байна. Жагсаалтад барилгын талбайн бүх төрлийн ажил, жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морь унуулах, шөнийн цагаар болон архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газарт соёлын, циркийн, ардын урлагийн үзүүлбэр үзүүлэх ажил, авто зам дээрх худалдаа, үйлчилгээний ажил зэргийг шинээр нэмж, хүүхдийн хөдөлмөрийн эсрэг аянг зарлажээ. Түүнчлэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд Хөдөлмөрийн тухай болон Ажиллах хүчний тухай хуулиудыг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна гэж Хөдөлмөрийн сайд мэдэллэв.Засгийн газраас “Бичил бизнесийг дэмжих” зорилтот хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийг орон нутгийн Хөдөлмөрийн хэлтсүүдээр дамжуулж, 2016-2018 онд хэрэгжүүлснээр сум, хороо бүрт 500-гаас доошгүй хүний орлого нэмэгдэж, нийт 66 мянган ажлын байр шинээр бий болох, хадгалагдахаар тооцоолсон. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр болох 100 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас гаргах асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна гэж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэллээ. Мөн хөдөө аж ахуйн чиглэлээр төрөлжсөн сургалттай “Малчны мэргэжлийн анги”-ийг Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад шинээр нээхээр болсон бөгөөд анхных нь Ховд аймгийн “Хөгжил” политехник коллежид нээгдэж, 25 суралцагчтайгаар хичээлээ эхэлсэн гэв.Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
