ГХЯ, АСЕМ-ын Бэлтгэл ажлын алба, АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсгээс Швейцарийн ГХЯ-тай хамтран АСЕМ-ын Дээд түвшний уулзалт, түүний дагалдах арга хэмжээнүүдийг сурвалжлах сэтгүүлчид болон уг уулзалтын сурталчилгаа, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчидтэй харилцах асуудлыг хариуцсан ажилтнуудад 5 дугаар сарын 2-4-нд ГХЯ-нд сургалт явууллаа.
Сургалтыг Щвейцарийн өдөр тутмын “Le Temps” сонины Парис дахь сурвалжлагч, АСЕМ-ын чиглэлээр бичдэг нийтлэлч Ричард Уэрли удирдан явуулсан бөгөөд сургалтад НЗДТГ, МҮХАҮТ, ЦЕГ газар зэрэг байгууллагуудын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнууд, сэтгүүлчид, сурталчилгааны компаниудын төлөөлөл 50 гаруй хүн хамрагдлаа.
Ричард Уэрли нь Ази-Европын сан, ДиплоСан, Европын судалгааны үндэсний төвтэй хамтран ажиллаж, АСЕМ-ын орнуудын залуу дипломатуудад зориулсан “АСЕМ-ын олон нийтийн дипломат үйл ажиллагаа” сэдэвт цахим болон танхимын сургалтыг зохион байгуулж байсан туршлагатай юм.
Мөн түүний АСЕМ-ын сэдэвт мэдээ нийтлэл, судалгааны бүтээлүүд нь “Ази, Европын уулзалтын ирээдүй”, “АСЕМ-ын ирээдүйн чиг хандлага сэдэвт симпозиум” товхимолуудад хэвлэгдсэн байна.
“АСЕМ-ыг зөвхөн дээд түвшний уулзалтаар төсөөлөх хэрэггүй, аль болох дагалдах хурлуудыг идэвхтэй сурвалжлах хэрэгтэй. Мөн АСЕМ-аар дамжуулж Монгол Улс зохион байгуулагч орны хувьд улсаа сурталчлах хөшүүрэг болно” хэмээн сургагч багш Ричард Уэрли онцолсон бөгөөд дотоод, гадаадын уншигч үзэгч болон бизнесийн мэдээлэл сонирхдог уншигч, үзэгчдэд зориулан АСЕМ-ын талаар хэрэгцээт мэдээлэл хүргэх аргачлалыг сургалтад оролцогчдын хамтаар боловсруулсан юм.
Сургалтын төгсгөлд тэрбээр “АСЕМ Монгол Улсыг дэлхийд сурталчлах боломж мөн үү?” сэдэвт лекцийг ГХЯ-ны дипломат ажилтнууд, АСЕМ-ын гишүүн орнуудыг хариуцсан мэргэжилтнүүд, олон нийтэд зориулж уншлаа.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
