Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар “Эрхээ идэвхжүүлье: Залуучуудын оролцоо” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. НҮБ-ын Ардчиллын Сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй уг төсөл нь 2016 оны Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуульд залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын үүрэг оролцоог орон нутгийн болон үндэсний шийдвэр гаргах түвшинд дээшлүүлэх зорилготой юм.
Төслийн хүрээнд “Эрхээ идэвхжүүлье: Залуучуудын оролцоо” залуучуудын бүсийн чуулганыг 2016.04.18-04.29-ний хооронд амжилттай зохион байгууллаа. Залуучуудын бүсийн чуулган Баруун аймгуудаас эхэлж, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Увс аймгийн залуучууд Улаангом хотноо чуулсан юм. Харин Архангай аймагт зохион байгуулагдсан Хангайн бүсийн залуучуудын чуулганд Архангай, Завхан, Өвөрхангай, Баянхонгор, Төв аймгийн залуус оролцож дуу хоолойгоо нэгтгэлээ. Дараа дараагийн чуулганууд Дархан /төвийн бүс/, Дорноговь /говийн бүс/ аймгуудад үргэлжилсэн юм.
Чуулганд нийт 500 гаруй залуус оролцож, иргэний оролцоо түүний хэлбэр, орон нутгийн түвшинд иргэдийн оролцоо, өнөөгийн байдлын талаар санал бодлоо солилцож, сонгогчдын боловсрол, иргэний оролцоо, манлайллын сургалтанд хамрагдлаа.
Чуулганд оролцогч залуусын хувьд сонгууль бүрээр сонголтгүй сонголт тулгадаг, нэр дэвшигчдэд итгэх итгэлгүй болсон учраас сонгуульд төдийлөн идэвхитэй оролцдоггүй хэмээн ярьж байсан юм. Үүнээс гадна залуучуудад сонгогчийн боловрол, иргэний оролцооны талаар мэдээлэл хомс байдгийг ч энэ үеэр онцолж байлаа.
2012 онд саналаа өгсөн сонгогчдын дөнгөж 10 хувь нь 18-25 насны залуучууд, 25 хувь нь 18-35 насны залуус байсан байна. Тиймээс ч Монголын Залуучуудын Холбооноос залуучуудын иргэний оролцоог нэмэгдүүлэх, тэднийг чадавхижуулах, хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлэх, идэвхитэй иргэн байхад уриалах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх зорилгоор ийнхүү бүсийн чуулгануудыг зохион байгууллаа.
Энэхүү ““Эрхээ идэвхжүүлье: Залуучуудын оролцоо”” төслийг МЗХ, МЗХ-ны дэргэдэх Сургалт судалгааны ПОЛИСИ төв, Сонгуулийн Ерөнхий Хороо хамтран 2 жилийг хугацаатай хэрэгжүүлж байгаа юм. Цаашид “Сонгуульдаа оролцъё-II” аяныг эхлүүлэх, сонгуульд ажиглагчаар оролцож сонгуульд оролцогчдын судалгаа хийх зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Ингэснээр залуучуудын сонгогчийн боловсролыг дээшлүүлэх, сонгуульд оролцох эрхээ эдлэхэд томоохон түлхэц болж өгөх юм.
Төслийн дараагийн шатанд залуучууд, залуу эмэгтэйчүүдийн улс төрийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын байгууллага болон засгийн газрын агентлагууд, орон нутгийн удирдлагуудын уялдаа холбоог нэмэгдүүлэх, сүлжээг бий болгох, эдгээрийн үр дүнд залуучууд, эмэгтэйчүүдэд ээлтэй бодлого шийдвэрийг гаргахад нөлөөлөхөд төслийн зорилго чиглэгдэнэ.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
