Нийслэлийн сонгуулийн хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан болж, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцох нам, эвслүүдийн бүртгэлийн дүн мэдээллийг танилцууллаа.
Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлд намыг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ гэж заасан байдаг. Энэхүү заалтын дагуу нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцохоор 13 нам, 2 эвсэл хүсэлтээ илэрхийлж, нийслэлийн Сонгуулийн хороонд хуульд заасан хугацаанд ирүүллээ.
Үүнд:
Нийслэлийн Ардчилсан нам
Нийслэлийн Монгол Ардын нам
Нийслэлийн Монгол ардын Хувьсгалт нам
Монголын ардчилсан хөдөлгөөний нам
Нийслэлийн Бүгд найрамдах нам
Ард түмнээ хайрлая нам
Нийслэлийн Монголын уламжлалын нэгдсэн нам
Монголын Социал демократ нам
Хөгжлийн хөтөлбөр нам
Монгол консерватив нам
Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Эх орончдын нэгдсэн намын “Эх орончдын нэгдсэн эвсэл”
Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам, Монголын ногоон намын “Нэгдмэл монгол” эвсэл
Хөдөлмөрийн үндэсний нам
Иргэний зориг ногоон нам
Иргэний хөдөлгөөний нам
Сонгуулийн тухай хууль тогтоомжид заасны дагуу нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлнэ. Тиймээс Нийслэлийн сонгуулийн хорооноос улс төрийн нам, эвслүүдэд нэр дэвшигчээ сонгохдоо хууль тогтоомжид заасан шаардлагыг мөрдөж ажиллахыг хүсч, зөвлөмж хүргүүллээ. Зөвлөмжид “…Сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу нийслэлд өөрийн салбартай нам нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцох эрхтэй бөгөөд мөн тус хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасны дагуу намаас нэр дэвшүүлэх асуудлыг нийслэл дэх намын салбар байгууллага дотоод дүрэм, журамд заасан хуралдаанаараа хэлэлцэж ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэх ёстойг онцгойлон сануулж, Сонгуулийн тухай хууль тогтоомжид заасан журам, шаардлагыг мөрдөж ажиллахыг зөвлөж байна” гэв.
Нэр дэвшигчид дараах баримт бичгийг бүрдүүлж, нийслэлийн сонгуулийн хороонд ирүүлнэ.
Нэр дэвшүүлсэн тухай шийдвэр
Нэр дэвшигчийн жагсаалт
Нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл
Нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг / сүүлийн бүтэн нэг жилийн /
Энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг
Нэр дэвшигчийн намтар
Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар байна гэж Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
