УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн тавьсан асуулгын хариуг хаалттай горимоор хэлэлцэж байна

2016 оны 05-р сарын 06 өдөр, 16 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016.05.06/ үдээс хойшхи хуралдаанаарУлсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээс Хилийн цэргийн 0311-р ангид алба хааж байгаа албан хаагчдаас ирсэн санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Хууль зүйн сайдад тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөсөн байсан.

Харин хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн асуулгын хариуг өгөх Хууль зүйн сайд Д.Дорлигжав дээрх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх саналтай байгаагаа илэрхийлсэн.

Тэрбээр, УИХ-ын гишүүний асуулгын хариунд дурдагдах баримтууд Төрийн нууцийн тухай хууль болоод Засгийн газрын нууц тогтоолд хамаарч буйгаас гадна хэлэлцүүлгийн үеэр хувь хүний нууцтай холбоотой асуудал яригдах учир хаалттай горимоор хэлэлцэх шаардлагатай хэмээн тайлбарласан. Ингээд хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх