Хүн төрөлхтөний түүхэнд арилшгүй мөрөө үлдээсэн Дэлхийн II дайн болон Чөлөөлөх дайны 71 жилийн ой өнөөдөр тохиож байна. Дайны үеийг дурсан санах, тухайн үеийн байдлын нэг гэрч нь дуу юм. Зөвлөлтийн цэргүүдэд эрч хүч нэмж, ард иргэдэд итгэл зориг нэмж байсан нь ч дуу, хөгжим. Ингээд дайны үед цэргүүд, ард түмэнд итгэл найдвар бэлэглэж, тэдний зовлон жаргалыг хуваалцаж байсан цэргийн алдартай долоон дууны жагсаалтыг нийтэлж байна.
1.Журавли
Зөвлөлтийн жүжигчин, дуучин Марк Бенесийн дуулсан “Журавли” дуу бол дайны жилүүдийн хамгийн алдартай дууны нэг юм. Дагестаны яруу найрагч Расул Гамзатов энэ дууг 1968 онд өөрийн төрөлх авар хэл дээр бичсэн байдаг. Үүнийг нь Оросын яруу найрагч-орчуулагч Наум Гребнев орчуулан, “Новый Мир” хэмээх уран зохиолын сонин дээр тухайн жил нийтэлсэн байдаг. Сонинд нийтлэгдсэн дууны үгийг уншсаныхаа дараа Бернес яруу найрагч Гребнев руу утасдаж, дууны үгээр Аугаа их эх орны дайны үеэр нас барсан цэрэгт зориулсан дуу хийх хүсэлтээ илэрхийлснээр энэ дуу бүтжээ.
2. Тёмная ночь
Энэхүү дууг анх 1943 онд гарсан “Хоёр цэрэг” кинонд Марк Бернес анх дуулсан байдаг. Бернес энэхүү кинонд эхнэр, хүүхдээ бодон “Тёмная Ночь” дууг шөнө дөлөөр дуулж байгаа цэргийн дүрд тоглосон байдаг. Хожим буюу 1960 онд энэ дууг Польшийн дуучин Вера Гран дуулж сонсогчдын хүртээл болгосон байдаг.
3. Эх, дороги…
Энэхүү дууг Аугаа их эх орны дайны ялалтаас хэдхэн сарын дараа бичсэн байдаг. Лев Ошанины үг, ЗХУ-ын хөгжмийн зохиолч, удирдаач Анатолий Новиковын найруулгаар энэхүү дуу бүтсэн ч хараахан олны хүртээл болоогүй байв. Найруулагч Сергей Юткевич энэ дууг анх арваннэгдүгээр сарын 7-ны ялалтын баярын үеэр тавигдсан “Ялалтын хавар” жүжигтээ тавьж, олон нийтэд хамгийн анх хүргэсэн байдаг. Энэхүү дуу нь хүмүүсийн дайны үеийн зовлон, шаналалыг дурссан байдаг.
4. Катюша
“Катюша” дууг 1938 онд бичиж, анх Зөвлөлтийн жазз дуучин Валентина Батишчева дуулсан байдаг. Энэ дуу дайны үеийн хамгийн алдартай дуунуудын нэг байсан бөгөөд дайснаас өөрсдийн газар нутгийг хамгаалахаар тэмцэж буй дайчдын дунд хамгийн түгээмэл дуу байв. Дуунд Катюша хэмээх залуу бүсгүй, түүний хайртай, эх орноо хамгаалахын тулд дайнд явсан цэрэг залуу хоёрын талаар өгүүлдэг. Энэхүү дуу одоо ч Оросын үндэсний Спартак Москва хөлбөмбөгийн клубын фэнүүдийн дунд хамгийн алдартай дууны нэг юм.
5. Смуглянка
1940 онд Яков Шведовын үгээр бичсэн, Анатолий Новиковын хөгжмөөр бүтсэн энэ дуу 1917-1922 оны Иргэний дайны Оросын эмэгтэй партизануудын алдаршуулах зорилготой юм. Дуунд залуу молдав бүсгүйд хайртай болсон залуу, тэдний хайрын талаар өгүүлэх бөгөөд бүсгүй нь залууг нам хөдөлгөөнд нэгдэхийг ятгаж байгаа тухай өгүүлдэг. Смуглянка дуу бүтсэний дараа хэдэн жилийн турш дуулахыг хориглосон бөгөөд үүнээс хойш анх 1944 онд Москвад болсон Чайковскийн алдрын танхимын анхны тоглолтын үеэр эгшиглүүлсэн байдаг. Үүний дараа хайр, амьдрал, үхлийн талаар өгүүлэх ЗХУ-ын үеийн “Тулалдаанд зөвхөн хашрууд ниснэ” буюу “В бой идут одни старики” кинонд Смуглянка дууг ашигласан байдаг. Киног тухайн үед 44 сая хүн үзсэн гэгддэг бөгөөд өдгөө “Смуглянка” нь ОХУ-ын ардын хөгжмийн чухал хэсэг болжээ.
6. Священная война (слова песни)
Цэргийн “Александров” чуулгын дуулдаг байсан энэ дуу дайны үеийн сүлд дуу гэж албан бусаар нэрлэгддэг. Тус чуулгын удирдаач Александр Александров нь Зөвлөлтийн албан ёсны төрийн дууллыг бичсэн хүн юм. “Ариун дайн” хэмээх энэ дуу дайчдын эр зориг, ЗХУ-ын цэргийн зоримог байдлын тухай өгүүлдэг. Нацистын арми Калуга, Ржев болон Калининд суурьшиж, ноёрхлоо тогтоогоод байх үед энэ дууг Москвагийн бүх холбооны радиогоор өглөө бүр цацдаг байжээ. Өдгөө ардын урлагийн алдартай дууны нэг болсон энэ дуу ЗХУ-ын цэргүүдэд урам зорим өгч, ялалт тэмүүлэх эр зоригийг нэмэгдүүлсэн гэж үздэг байна.
7. День Победы
Яруу найрагч Владимир Харитонов, хөгжмийн зохиолч Дэвид Тухманов нарын зохиосон энэ дуу нацист Германы ялагдал, эх орны дайны ялалтын 30 жилийн ойд зориулсан дууны тэмцээнд зориулагдсан байдаг. Шүүгчид дууны зарим үг хэтэрхий ойлгомжгүй, зохисгүй газарт уянгын халилыг оруулсан гэх мэтээр шүүмжилсэн байдаг. Дууны аяыг танго болон фокстрот бүжгийн аянаас санаа авсан гэх шүүмжлэл ч дагуулж байв. Учир нь, энэ бүжгүүдийн ЗХУ-ын хөрөнгөтнүүдийн дунд хориглосон байжээ. Хэдий шүүгчдийн хатуу зэмлэл хүртсэн ч энэ дуу ард түмний дунд түгээмэл болж, алдартай дууны нэг болж чадсан байна.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
