Монголын Үндэсний музей нь Монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлжалт зан заншилтай холбогдох 56,000 гаруй үзмэртэй бөгөөд байнгын үзүүллэгийн 9 танхимд үзмэрүүдээс дээжлэн харуулсан Үндэсний хэмжээний тэргүүлэх музей юм.
Манай музейн үзүүллэгт буй Хүрэл зэвсгийн үеийн хос янзага, хүрэл сэлэм, Хүннүгийн үеийн ширмэл ширдэг, авсны алтан чимэглэл, алтан нар сар, Түрэгийн Билгэ хааны алтан титэм, алтан чимэглэлүүд, алтан гүц, хундага, таваг, мөнгөн буга, Хятаны үеийн ясан шүдний сойз, XIII зууны үетэй холбогдох нум, сум, үйсэн хоромсого, эмээлийн мод, Монголын эзэнт гүрний үеийн зооснууд, чамин тансаг хийц, загвартай Богтого малгайн алтан чимэглэл, Япон тэнгисээс олдсон Хубилай хааны цэргийн усны сав, XIII-XIY зуунд холбогдох Язгууртны дээл, XIY-XY зууны үеийн Байлдааны ширэн хөө хуяг, Ялтсан гутал, Өндөр Гонгорын хөөрөг, даалин, таван ханатай Монгол гэр, Жанжин Д.Сүхбаатарын хувцас хэрэглэл, Ж.Гүррагчаагийн сансарт нисэхдээ өмсөж байсан хувцас, МУ-ын 2 дахь ерөнхийлөгч Н.Багабандийн ёслол хүндэтгэлийн хувцас зэрэг ховор, хосгүй үнэт үзмэрүүдийг хүүхэд багачууд та бүхэн сонирхон үзэж, эх түүхээрээ аялах боломж бүрдлээ.
Дэлхийд тамгатай түүх, соёлоо хүүхэд багачууддаа сурталчилан таниулах зорилгоор Монголын Үндэсний музей нь Нийслэлийн Ерөнхий Боловсролын Сургуулиудтай хамтран ажиллах гэрээг шинэ нөхцөлтэйгээр хийж эхлээд байна. Энэ ажлын хүрээнд ЕБС-ийн түүхийн хичээлтэй холбогдуулан 10 дугаар ангийн сурагчдад үнэ төлбөргүй музей үзэх боломжийг нээж өглөө. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 118 гаруй Ерөнхий боловсролын сургууль байгаагаас 50 гаруй сургуультай гэрээ байгуулан ажиллаж байна. Музейтэй гэрээ байгуулсан сургуулийн 10 дугаар ангийн сурагчид зохион байгуулалтайгаар 1-6 дугаар саруудад үнэ төлбөргүй музей үзэх асуудал болон бусад хэд хэдэн хөнгөлөлттэй заалтууд гэрээнд тусгагдлаа. Жишээлбэл: Нэг ангийн 25-аас дээш сурагч музей үзсэн тохиолдолд үнийн дүнгийн 10%-д хөнгөлөлт үзүүлэхээс гадна захын дүүргийн сургуулийн нэг ангийн 20-иос дээш сурагч үзсэн тохиолдолд 5 хүүхдийг үнэ төлбөргүй музей үзүүлэхээр болж байна. Сурагчдаа дагуулж ирсэн багш нар болон цэцэрлэгийн насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчилж байна.
Манай музейд хүүхдэд зориулсан “Музейн Боловсролын өрөө” үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэхүү танхимд бүх насны хүүхдэд зориулсан олон сонирхолтой боловсролын хөтөлбөрт хамрагдах боломжтойг та бүхэнд дуулгахад таатай байна.
Эртний түүх соёлтойгоо илүү сонирхолтой хэлбэрээр танилцаж, танхимаар олгож буй түүхийн хичээлээ музей дээр ирж бататгаж байгаа нь онцлог юм.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
