МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга Миеэгомбын Энхболд ялалтын 71 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Засгийн Газрын Ерөнхий Сайд “Нэгдсэн Орос” намын дарга Дмитрий Анатольевич Медведевт баярын мэндчилгээ илгээлээ.
МАН-ын дарга М.Энхболд мэндчилгээндээ “Аугаа эх орны дайны түүхэн ялалтын 71 жилийн ойг тохиолдуулан Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл, нийт гишүүд, дэмжигчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон Танаар уламжлан Оросын ард түмэнд халуун баяр хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Дэлхийн II дайны ялалт асар их үнээр олдсон бөгөөд орчин үеийн хөгжлийн түүхийг нээж, олон улсын цэргийн хүчний болон улс төр, эдийн засгийн харилцааг цоо шинээр тодорхойлон даян дэлхийд энх тайвныг тогтоох түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон билээ.
Эх орны дайнд оролцсон ахмад дайчид болон их ялалтын найдвартай ар тал байж, өнөөгийн энх цагийг авчрахад үнэтэй хувь нэмрээ оруулсан ах дүүгийн найрамдалт барилдлагатай Оросын ард түмэндээ ялалтын баярын мэндийг дахин дэвшүүлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Газар, тэнгэрээр гагнагдсан мөнхийн хөрш, дайны талбарт шалгагдсан дайчин нөхөрлөл, Монгол–Оросын ард түмний ах дүүгийн найрамдал мөнхөд мандана гэдэгт итгэл төгс байна!
Манай хоёр орны харилцааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн Монгол Ардын Нам болон “Нэгдсэн Орос” Намын хамтын ажиллагаа цаашид ч өргөжин хөгжсөөр байх болно гэдэгт итгэлтэй байгаагаа энэ дашрамд тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Эрхэм хүндэт ноён Дмитрий Анатольевич Танд болон “Нэгдсэн Орос” Намын нийт гишүүдэд улс төрийн их амжилт, ОХУ-д энх тайван болон аз жаргалыг хүсэн ерөөе” гэжээ.
Ж.Жаргал

Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
