“BBC”-гийн сэтгүүлчдийг Умард Солонгосоос албадан гаргажээ

2016 оны 05-р сарын 10 өдөр, 11 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

“BBC”-гийн сэтгүүлчдийн багийнхныг бэлтгэсэн мэдээлэлтэй нь холбогдуулан Умард Солонгост баривчлан найман цагийн турш байцааж, мэдүүлэгт гарын үсэг зуруулсан байна. “BBC”-гийн сэтгүүлч Руперт Уингфилд-Хейз, сэтгүүлч, продюссер Мария Бирн болон зураглаач Мэттью Годдард нарын гурван хүний бүрэлдхүүнтэй баг нь лекц уншихаар явсан Нобелийн шагналтнуудыг дагалдан БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын их хурлын өмнөхөн тус улсад ирсэн юм. БНАСАУ-ын нийслэл Пхеньян хот дахь хүмүүсийн аж амьдралын хэв маягийг онцлон дурдсан мэдээллийг “ВВС”-гийн сэтгүүлчид түгээсэн явдалд Умардын дээд удирдлага дургүйцэн баасан гарагт Умард Солонгосоос явах гэж байхад нь саатуулж амралтын өдрүүдэд баривчлан байцаагаад дараа нь даваа гарагт нисэх онгоцны буудалд хүргэн тус улсаас албадан гаргасан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх