Шведийн байгаль орчныг хамгаалах агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Уул уурхайд байгаль орчны засаглалыг бэхжүүлэх нь” хөтөлбөрийг Колумб, Кени, Мозамбик, Монгол Улсад хэрэгжүүлэхээр болжээ. Энэ ажлын хүрээнд өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч, суурин төлөөлөгч Даниэла Гаспарикова МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржтой уулзсан байна. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих уг хөтөлбөр нь хөгжиж байгаа улс орнуудад тулгараад байгаа байгаль орчны бодлогыг хэрэгжүүлэх, байгаль орчны болон нийгмийн тулгамдаж байгаа асуудлыг нэгтгэн илүү өргөн тогтвортой хөгжлийн бодлого гаргахад чиглэжээ. Хоёр тал уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санал бодлоо солилцож, цаашид хэрхэн яаж хамтран ажиллах талаараа ярилцсан юм. Хатагтай Даниэла Гаспарикова уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ “…Бидний хувьд нэн түрүүнд уул уурхайг хөгжүүлэхдээ байгаль орчныг хэрхэн хамгаалахтай холбоотой хууль эрх зүйн орчинг судалж, улмаар хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдаад байгаа асуудалд үнэлгээ хийнэ. Түүнчлэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх Удирдах хороонд МХЕГ төлөөллөө оруулахыг хүсч байна” гэжээ. Харин МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж хэлсэн үгэндээ “Уул уурхайд байгаль орчны засаглалыг бэхжүүлнэ гэдэг чухал асуудал. Монгол Улсад байгаль орчинг хамгаалахтай холбоотой 33 хууль байдаг. Гэвч хуулийн биелэлт хангалтгүй, сул байгаа. Энэ тал дээр үнэлгээг гаргах саналтай байна. Ер нь бидний хувьд та бүхний хэрэгжүүлэх хөтөлбөрийг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн. Хамгийн гол нь хөтөлбөрийн үр дүн цаасан дээр бус хөрсөн дээр буух нь чухал” гэдгийг онцолсон тухай МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлжээ
Уул уурхайд байгаль орчны засаглалыг бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжинэ
2016 оны 05-р сарын 10 өдөр, 14 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
