Унадаг дугуйгаар ажилдаа явна

2016 оны 05-р сарын 10 өдөр, 17 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

“Унадаг дугуйгаар ажилдаа явцгаая” гэсэн уриа бүхий Бүх Оросыг хамарсан арга хэмжээ энэ сарын 20-нд болох бөгөөд түүнд ОХУ-ын нийслэл Москва хотын 10 мянга гаруй оршин суугчид оролцох гэж байгаа тухай тус хотын цахим хуудсанд мэдээлжээ.Уг арга хэмжээнд оролцоно гэдгээ 60 гаруй томоохон компаниуд, Москва хотын захиргаа болон Холбооны Засгийн газрын хэд хэдэн яамд мэдэгдээд байгаа аж. “Ажилдаа дугуйгаар явж ирсэн хүмүүст олон төрлийн хөнгөлөлт, урамшуулал үзүүлнэ. Хотын гудамжуудад “эрч хүчээр цэнэглэх цэгүүд” байрлаж, дугуй унасан иргэдийг цэвэр ус, жимсээр дайлах болно” гэж цахим хуудасны мэдээлэлд онцолжээ. 20-ны өдөр хотын кафе, ресторан, дугуй засварын газрууд болон гоо сайхны салонууд дугуйгаар зорчиж буй москвачуудад үйлчлэхдээ үнийн хөнгөлөлт үзүүлж “Велобайк” гэдэг дугуй түрээслүүлэх газрынхан үйлчилгээндээ түр зуурын тусгай тариф нэвтрүүлэх бол цахилгаан галт тэргээр дугуйгаа үнэгүй зөөвөрлөж болох гэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх