Дарханы ардчилсан намынхан төв намын байран дээрээ улс төрийн суулт зарлаж 20, өлсгөлөн зарлаад хоёр хонож байна. АН-ын гишүүд Дархан-Уул аймагт болж буй намын зөрчил, хагаралыг яаралтай шийдвэрлэх намыг ийнхүү талцахад хүргэсэн намын дарга З.Энхболдыг огцрохыг шаардаж буй. АН-ын байранд эсэргүүцлээ илэрхийлсэн 20 гаруй гишүүд дэмжигчид эсэргүүцлээ илэрхийлж, суулт зарлаад буй. Эдгээр иргэдээс дөрөв нь өчигдрөөс эхлэн өлсгөлөн зарласан талаар бид мэдээлсэн. Тэгвэл намын байрандаа өлсгөлөн зарласан АН-ын гишүүдийн нэг нь буюу С.Наранцэцэгийн бие муудсаны улмаас түргэн тусламж дуудсан ба даралт хэвийн хэмжээнээс ихэссэн биеийн байдал сайнгүй байгаа аж. “Өлсгөлөн зарласан хүмүүст эмнэлэгийн үзлэг, анхан шатны тусламжаар эмнэлэгийн байгууллага хангаагүй. Мөн биднийг хууль зөрчин ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглаан хийж байгаа мэтээр намын удирдлагууд мэдээлэл хийж байна. Мөн биднийг суултыг албадан тараах арга хэмжээг ч авч эхэлсэн байна” гэж суулт зарласан иргэд хэлж байлаа.
Намын удирдлагуудын зүгээс болж байгаа үйл явдлыг шийдвэрлэх арга замыг хайх, гишүүдтэйгээ ойлголцох, гаргасан хууль бус шийдвэрээ эргэн харахын оронд албадлага хэрэглэх, худал мэдээлэл түгээхэд анхаарч байгаад харамсч байгаагаа мөн илэрхийлж байсан юм. Ийнхүү намын удирдлагууд муйхарлаж байх зуурт өлсгөлөн зарласан хүмүүсийн биеийн байдал дордож, улмаар амь насанд нь нөлөөлөх эрсдэл үүсвэл хариуцлагыг АН-ын дарга З.Энхболд тэргүүтэй хүмүүс үүрэх ёстой гэж мөн мэдэгдэж байсан юм.
Д.ЖАРГАЛ








Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
