Эрүүгийн цагдаагийн газраас хар тамхины хэрэгт холбогдуулан зарим нэгэн хүнийг баривчилсан гэх мэдээлэл өчигдөр гарсан. Төмөрзамын нэгэн байранд хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байж болзошгүй иргэд байна гэсэн мэдээллийг иргэд цагдаагийн байгууллагад өгчээ.Дуудлагын дагуу эрүүгийн цагдаагийн газрын албан хаагчид хэргийн газар очиж, хөл хорио тогтоон байж сэжигтэн этгээдийг баривчилсан байна. Энэ үеэр буудалцаан болсон гэх мэдээллийг иргэд өгсөн ч цагдаагийн байгууллага үгүйсгэсэн билээ.
Харин тэднийг уг байранд ороход өмнөөс нь нэгэн хүн хутга барин дайрчээ. Түүнийг хийн буугаар буудаж баривчилсан гэнэ. Тэр хүн нь “Ландага” хочит Ё.Батцэнгэл байсан гэх ба түүнийг баривчилж 461-р хорих ангид саатуулжээ.
Тэрбээр БНХАУ-аас “мөс” хэмээх хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг оруулж ирж бусдад зардаг төдийгүй өөрөө хэрэглэдэг байсан гэнэ.
