Нийслэлийн хамгийн ууган сургууль болох гуравдугаар сургуулийн шинэ барилга өнгөрсөн есдүгээр сард сүр дуулиантайгаар нээлтээ хийж ашиглалтад орсон.
Нэг ээлжиндээ 960 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, дэлхийн стандартад нийцсэн байртай анхны сургууль гэж бараг амтай болгон нь шуугиж байсан цаг саяхан. Гэтэл барилгын ажил, сургуулийн орчин, тохижилтод нь 7.2 тэрбум төгрөг зарцуулсан гэгдэж байсан тус барилга ашиглалтад ороод жил ч болоогүй байхад гадна, дотор хана нь цуурч, зарим өрөөнийх нь хаалганы хажууд ан цав үүссэн талаар манай сайт сурвалжлан хүргэсэн.
Биднийг анх тус сургууль дээр очиход, барилгын гадна тал нь энэ тэндгүй цууралт өгсөн. Дотор нь ороход ч мөн адил тав алхаад урт, урт зураас татчихсан юм шиг цууралт өгсөн байсан юм.
Тухайн үед барилга гүйцэтгэгч “Алтанбулаг трейд” компанийн ерөнхий инженер Б.Батзаяагаас цууралтын талаар тодруулахад, “Гуравдугаар сургуулийн барилгад гарсан цууралт нь үндсэн хийцэд нөлөөлсөн, аваар осолтой цууралт биш. Энэ нь албаны хүмүүсийн хийсэн шалгалтаар тогтоогдсон. Юунаас болж цууралт өгсөн бэ гэхээр тус сургийн барилга 3-4 хэсгээс бүрдэж байгаа. Өөрөөр хэлбэл, сууриуд нь саланги ажилладаг гэсэн үг. Тиймээс газар хөлдөж гэсэж байгаа энэ үед шаврын цууралт ажиглагддаг. Энэ цууралтыг бид энэ сарын 10-ны дотор дахиж үзэгдэхээргүй болгож засна. Өөрөөр хэлбэл, тавдугаар сарын 10-наас хойш хэн ч очоод харсан ямар ч цууралтгүй болгож янзална” гэж хэлсэн юм.
Тиймээс манай сурвалжлах баг өчигдөр буюу энэ сарын 10-нд тус сургуулийг зорьсон юм. Сургуулийн хашаагаар ороход л нүдэнд тусаж байсан өнгөн хэсгийн цууралтуудын ихэнхийг нь өнгөлж шавардсан байсан бөгөөд хаа нэгтэй ганц нэг цууралт харагдаж байлаа.
Дотор талд нь ч мөн адил зарим цууралтыг нь өнгөлж далдалсан, харин зарим нь цууралт нь хэвээрээ байсан юм.
Засварын ажил яагаад хугацаандаа дуусаагүй талаар засвар хийж байсан хүмүүсээс тодруулах гэсэн боловч яриа өгөх хүн байхгүй, боломжгүй гэсэн хариулт өгсөн юм.
Харин сургуулийн захирал Б.Хоролгараваас энэ талаар тодруулахад, барилгын ажил өнөөдөр дуусах ёстой байсан ч хараахан дуусаагүй байна. Гадна талд байсан блок хоорондын завсруудаас үүссэн хагаралыг голоор нь хөөс хийгээд гаднаас нь төмрөөр өнгөлсөн. Харин дотор байсан блок хоорондын завсруудаас үүссэн хагарлыг янзлахдаа завсраар нь юу ч хийгээгүй шууд хоёр ширхэг дэр мод тавиад, дээрээс нь хар паниар, гипсон хавтан тавиад замаск хийсэн. Харин блок хоорондын завсартай холбоогүй өнгөн хэсгийн шавардлагын цууралтуудыг бол шууд замаскдаад, эмульсдчихсэн. Би энэ талаар холбогдох албаны хүмүүстэй нь холбогдож хэлсэн. Бүгд ингэж хийхээс өөр арга байхгүй гэж хэлсэн” гэсэн юм.
Уг нь барилга гүйцэтгэгч компанийнхан нь өнгөрсөн сарын сүүлээр хэлэхдээ “ирэх тавдугаар сарын 10-ны дотор цууралтыг дахиж үзэгдэхээргүй, бас дахиж хэзээ ч цуурахааргүй болгож засна” гэж хэлсэн. Гэвч өчигдөр биднийг очиход засварын ажил дуусаагүй. Зарим нэг газар нь том жижиг цууралтууд харагдаж байсан юм.
Гэхдээ энэ ч асуудал биш нэгэнт эхэлсэн хойно дуусаж л таарна. Харин хийсэн засвар хэр сайн болсон. Хэдэн жилийн настай байхыг хэн ч хэлж мэдэхгүй юм.
Мэргэжилтнүүд хэлэхдээ, “Тус сургуулийн барилга одоо засвар хийгээд дахиад цууралт өгөхийг үгүйсгэхгүй. Хэрэв цууралт өгөхгүй бол ямар ч асуудалгүй сайн барилга. Харин дараа өвөл дахиад иймэрхүү төрлийн цууралт өгвөл энэ барилга асуудалтай, аюултай барилга гэсэн үг” гэж хэлсэн.
Тэгэхээр одоо цаашдаа дахиж цууралт өгөх үгүйг нь харах л үлдлээ. Тэдний хэлснээр дахиж ямар ч цууралт, ан цав үүсэхгүй бол сайн л байна.
Т.Гэрэл









Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
