Бангладешийн лалын шашинтнуудын хамгийн том нам болох “Жамаат-э-Ислами” намыг тэргүүлдэг байсан 73 настай Мотиур Рахман Низамиг лхагва гарагт Дака хотод дүүжлэн цаазалсан гэж Бангладешийн Хууль зүйн сайд Анисул Хак мэдэгдэв. Тэрбээр Пакистанаас тусгаарлахын төлөөх 1971 оны дайны үеэр хоморголон устгах, бусдыг хүчирхийлж, эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө цаазын ялаар шийтгүүлсэн бөгөөд дайны үед гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө 2013 оны 12 дугаар сараас хойш цаазлуулсан тав дахь хүн, сөрөг хүчний хамгийн том удирдагч болж байна. Түүнийг цаазаар авсан нь дайнаас үүдэлтэй шархыг эдгээж байгаа хэрэг гэж Бангладешийн эрх баригчид мэдэгдсэн боловч “цаазын ялыг олон улсын хяналтаас гадуур гүйцэтгэсэн” гэж хүний эрхийг хамгаалах байгууллагууд мэдэгджээ.
Бангладешийн лалын шашинтнуудын хамгийн том намын удирдагчийг цаазалжээ
2016 оны 05-р сарын 11 өдөр, 13 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
