Сатаны хүү Орост мэндэлжээ

2016 оны 05-р сарын 11 өдөр, 14 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хүйтэн дайн дууссан гэж зарлаад удаагүй байхад Москва олон улсын харилцааг хурцатгаж мэдэх Сатаны хүү хэмээх цөмийн зэвсэг тээвэрлэх тив алгасагч пуужингаа танилцуулах гэж байна. РС-28 Сармат хэмээх энэхүү баллистик пуужинг тун удахгүй Сибирьт шилжүүлж, туршин сайжруулах гэж байна. Албаны эх сурвалжийн дамжуулснаар уг пуужин 2018 онд бүрэн ажиллагаанд орох гэнэ. Харин тэр үед өмнөх загварын Р-36М2 Вевода пуужинг ашиглалтаас хасна. Анх 1988 онд ашиглалтад олж байсан энэ пуужин тухайн үедээ хамгийн өндөр хүчин чадалтайд орж байсан учир барууны орнууд Сатан хэмээн нэрийдсэн юм. Ийм учраас шинэ загварын Сармат пуужинг Сатаны хүү хэмээгээд Орост Сатаны хүү мэндэллээ гэж шуугиж буй.

сатан хүү 01

Товчхоноор Сатан-2 гэж нэрлээд байгаа шинэ пуужин нь 10 тонн хүртэлх жинтэй ачаа тээх чадвартай, тив алгасах хүчин чадалтай баллистик төрлийнх бөгөөд АНУ-ын Техас муж эсвэл Франц улсын газар нутагтай тэнцэхүйц талбайг газрын хөрснөөс арчих хөнөөлтэй. Хирошимад хаясан цөмийн бөмбөг 15 килотон тэсрэх чадалтай байсан бол Оросын Сатаны хүү 750 килотон хүчтэй дэлбэрнэ. Зарим цэргийн мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар ОХУ-д 20 мянган килотон хүртэл дэлбэрэх чадалтай цөмийн цэнэгт хошуу байдаг юм байна.

сатан хүү 02

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх