Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан өнөөдөр /2016.05.11/ Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нийгэмлэгийн цахим хуудаст Панамын баримт бичиг хэмээх мэдээллийг олон нийтэд байрлуулсантай холбогдуулан хэвлэлийн мэдээлэл хийлээ.
Тэрээр, Панам Улсын Моссак Фонсека хуулийн фирмийн уг баримт бичигт Монгол Улсын улс төрийн болон төрийн захиргааны удирдах албан тушаалтнууд, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн эзэмшдэг оффшор дансны талаарх мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгуулах, бодит мэдээлэл өгөх, хариуцлага тооцоолуулах талаар иргэдээс санал, хүсэлт ирүүлж байна гэж мэдээллийн эхэнд тэмдэглэсэн юм.
Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь хэсэгт Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээтүүд хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах бөгөөд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Түүнчлэн, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Албан тушаалын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт”-ын 3.2.6-д хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картын үлдэгдэл /гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллагад байгаа бүх төрлийн данс, картын үлдэгдэл/-ийг мэдүүлэхээр заасан байгаа тул нийт төрийн албан хаагчид, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийн оффшор дансны мэдээлэл, түүнд хадгалагдаж байгаа хөрөнгийн хэмжээг хөрөнгө, орлогын мэдүүлэгт тусгасан байх шаардлагатай юм гэлээ.
Иймд, Авлигын эсрэг хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд Панамын баримт бичигт оффшор данс эзэмшдэг хэмээн дурдагдсан Монгол Улсын улс төрийн болон төрийн захиргааны удирдах албан тушаалтнууд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд, хамаарал бүхий этгээдүүдийн мэдээлэл албан тушаалтнуудын гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтэй нийцэж байгаа эсэхийг шалгаж, шаардлагатай тохиолдолд хэрэг үүсгэж мөрдөн шалгах, хариуцлага тооцох арга хэмжээг шуурхай авч ажиллах албан тоотыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

Мөн түүнчлэн, 2013 оны 01 дүгээр сард өргөн барьсан Оффшорын эсрэг хуулийн төслийг дахин хэлэлцүүлэгт оруулахаар болж байгааг Байнгын хорооны дарга Ж.Батзандан дуулгасан юм. Энэхүү хуулийн төсөлд төрийн өндөр албан тушаалтнууд оффшор-т мөнгө хадгалах, данс нээхийг хориглож өгсөн. Гэтэл Монгол Улсын Их Хурал энэ хуулийн төслийг гурван жил дарсны улмаас оффшорт мөнгө нуудаг далд зуршил арилаагүй байсаар байна гэв. Иймээс энэ хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга болон Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай зөвшилцсөний дагуу хэлэцүүлэгт дахин оруулахаар болсон хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
