Эндсэн нярайн цогцсыг эцэг эхэд нь үзүүлэхээс татгалзжээ

2016 оны 05-р сарын 11 өдөр, 14 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Оны өмнөхөн нийслэлийн Өргөө амаржих газарт амаржих гэж очсон эх хүүхэдтэйгээ хамт амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан.Тэгвэл тус төрөх эмнэлэгт саяхан дөнгөж төрсөн нярай эндсэн бөгөөд хүүхдийн аав, ээж гомдолтой байгаа аж. Тодруулбал энэ сарын 09-ны өдөр төрөх эмнэлэгт очсон Н гэгч эмэгтэй хийсвэр хагалгаагаар төрж,  3 кг хүүтэй болжээ. Хүүхдийн төрөнгүүт ээжид нь харуулж, эрүүл саруул хүү төрсний дуулгаад авч явсан байна.

Гэвч нярайн эмч шөнө ээж дээр нь орж ирээд “Хүүхэд чинь болохоо байлаа. Уушги нь устсан цусан хангамжгүй болсон” гэжээ. Ингээд маргааш нь буюу энэ сарын 10-ны өдөр нярай эндсэн талаарх мэдээллийг ар гэрийнхэнд нь өгчээ.Хүүхдийн аав, ээж эрүүл саруул хүүхэд мэндэллээ хэмээсэн атлаа гэнэтхэн нас барсанд гайхаж, “Хүүхдийнхээ цогцсыг харъя” гэсэн боловч эмнэлгийнхэн татгалзжээ. Иймээс нярайн аав, ээж төрөх эмнэлгийнхэн буруутай байж болзошгүй гэж үзэж байгаа аж.Одоогоор нярайн цогцсыг задлан шинжилгээнд оруулаад байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх