Хан-Уул дүүргийн Залуучууд санхүүгийн боловсролоо дээшлүүлэх сургалтанд идэвхтэй хамрагдаж байна

2016 оны 05-р сарын 11 өдөр, 15 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хан-Уул дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвөөс санаачилан 10 дугаар хорооны Ардчилсан Залуучуудын Холбоотой хамтран залуучуудад “Мөнгөний үнэ цэнэ”, “Мөнгөө хэрхэн хуримтлуулж сурах вэ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалт нь оролцооны аргад тулгуурлан багийн үйл ажиллагааг дэмжиж, мөнгө түүний үнэ цэнэ, хуримтлалын тухай ойлголт, хэрхэн хурмтлал үүсгэх арга замыг таниулснаар санхүүгийн боловсролыг  дээшлүүлэхэд чиглэсэн.

Сургалтын чанар хүртээмжийг дээшлүүлэхийн тулд сар бүрийн орлого, зарлагыг оролцогчдоор тооцоолуулан сургалтыг явуулснаар хуримтлал үүсгэх ойлголттой болсон юм.

Оролцогчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх эерэг уур амьсгалыг бий болгох зорилгоор Том загас жижиг загас, баавгай болжмор гэх мэт алжаал тайлах дасгалуудыг зааж, багаар ажиллуулснаар сургалт үр дүнтэй боллоо.

123

123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх