Улаанбаатар хотын хүн ам нэмэгдэж, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрөл ихэссэнтэй холбоотойгоор нийслэлийн хог хаягдлын асуудал хөндөх сэдвийн нэг болоод байна. Нийслэл хотын хөрсний 72 хувь нь бохирдолтой байгаа бөгөөд дулааны улиралд агаарын бохирдлын 30 хувиас илүү нь ил задгай хог хаягдлаас үүдэлтэй байдаг аж. Тиймээс ч МЗХ тавдугаар сарыг “Хогноос чөлөөлье” сар болгон зарласан бөгөөд энэ хүрээнд “Хогноос чөлөөлье” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлэхээр болсон байна. Тодруулбал, байгаль орны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, ОУ-ын байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөлөл болон эрдэмтэн судлаачид хогны хуримтлал үүсэхээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгож хог хаягдлаар хэрхэн баялаг бүтээж болох талаар хэлэлцэх аж.
Манай улс хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр багагүй ажил өрнүүлж байгаа хэдий ч зарцуулж буй хөрөнгө, төсөл хөтөлбөрүүд нь төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгааг бидний амьдарч буй хотын төрх харуулна.
Үүнд иргэн бүр амьдарч буй орчиндоо хог хаягдлаа ангилан нэгдсэн цэг, хогийн саванд хийх ухамсар, дадал төлөвшөөгүй, энэ талын мэдлэг мэдээлэл дутмаг байгаа нь багагүй нөлөөл үзүүлж байна. Үүнээс гадна хог хаягдлын нэгдсэн систем бүрэлдээгүй нь асуудлын эх үүсвэр болсоор байна.
Тиймээс энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг оюутан, залуучууд, эрдэмтэн судлаачид, энэхүү хэлэлцүүлэгт оролцож өөрийн үнэтэй саналаа хуваалцахыг урьж байна. “Хогноос чөлөөлье” хэлэлцүүлэг 2016. 05. 17-ны 10 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн Их танхимд болох бөгөөд уг хэлэлцүүлэг хүн бүр нээлттэй гэдгийг зохион байгуулагчид онцоллоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
