Бие даагчдын нэрс тодорхой боллоо. Тодруулбал ирэх сонгуульд Дуучин Нара, өмгөөлөгч Г.Батбаяр, Арго, ХҮН-ын дарга С.Боргил, “Босоо Хөх Монгол” хөдөлгөөний тэргүүн П.Шинжээравдан, Хүний эрхийн хуульч М.Ичинноров, Ш.Адьшаа, ХҮН-ын Б.Найдалаа, Ийгл телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай, өмгөөлөгч О.Алтангэрэл, “Гал Үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр “Шударга шvvх” ТББ-ын тэргvvн Х.Бат-Ялалт нар бие даан нэр дэвшихээр болжээ. Үүнээс гадна УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү С.Гантуяа бие дааж нэр дэвшихээр болсон бол Дамбын Хишигжаргал Булган аймагт бие дааж нэр дэвшихээр болсон нь нэлээд сонирхол татаж байгаа юм.


