Нуранги үүсч болзошгүй тул хууль бусаар алт олборлохыг түр зогсооно

2016 оны 05-р сарын 12 өдөр, 11 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлож байсан Дундговь аймгийн харъяат нэгэн иргэн нурангид даруулж харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан байна. Багахангай дүүргийн 1-р хорооны “Өндөр толгойн овоо” гэх газар хойноосоо урагш чиглэсэн нийт 800 метр урт, 4 метр өргөн, 3 метр гүн жалганы суваг бүхий газрыг иргэд ухаж гэмтээсэн, нуранги үүсч болзошгүй болоод байгаа аж. Иймд дүүргийн Засаг даргын захирамжаар хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааг зогсоож, 30 хоногийн хугацаатай 24 цагийн хяналтын цэг ажиллуулж эхэлсэн бөгөөд иргэдийн 18 нөхөрлөл байгуулсан байнадээрх асуудлаар өчигдөр нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын холбогдох мэргэжилтнүүдийн хамтаар Багахангай дүүрэгт ажиллаж, гар аргаар алт олборлож байсан иргэдийн төлөөлөлтэй уулзан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж холбогдох хууль, журмыг судлан иргэдийн хүсэлтийн дагуу асуудлыг шуурхай шийдвэрлэхээр болсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх