АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ сард Хирошимад айлчилна гэж Япон болон АНУ-ын Засгийн газрууд мэдэгдсэнтэй холбогдуулан БНХАУ-ын Гадаад хэргийн яам “гадаадын зочныг Хирошимад айлчлуулж байгаа нь Япон улс дахин хэзээ ч милитаризмын замаар явахгүй гэдгийг батлан харуулах учиртай” гэжээ. “1945 онд АНУ атомын бөмбөг хэрэглэсэн явдал нь Японы милитаристуудын бүтэшгүй санааг бүхэлд нь үгүй хийсэн боловч Японы олон энгийн ард иргэдийн амийг хохироосон билээ. Тэдний амссан зовлон үнэхээрийн эмгэнэлтэй” гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан мэдэгдээд “өнгөрсөн түүхээс сургамж авч, дайны эмгэнэлт уршгийг дахин давтахаас зайлсхийхийн олон улсын дэг журмыг хамгаалан сахих хэрэгтэй гэдгийг дэлхийн II дайн бидэнд харуулсан” гэсэн байна.
Обама Хирошимад айлчлахтай холбогдуулан Хятадын ГХЯ мэдэгдэл хийжээ
2016 оны 05-р сарын 12 өдөр, 11 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
