Орос улсын Төрийн Дум буюу парламент ард иргэдийнхээ зарим хэсгийн тэтгэвэрт гарах насыг нэмэх тухай хуулийн төслийг 3 дахь удаагийн оролдлогоор баталлаа. Одоо Оросын төрийн албан хаагчид эрэгтэй нь 65 настайдаа, харин эмэгтэй бол 63-тайдаа тэтгэвэрт гарахаар болжээ. Энэ хууль 2017 оноос хэрэгжих юм байна.
ОХУ-ын Сангийн яам цаашид ч энэ салбарт өөрчлөлт хийх бөгөөд аажмаар тэтгэврийн насыг 65 болгохоор төлөвлөжээ. Энэ удаад зөвхөн төрийн албан хаагчдын тэтгэврийн насыг өөрчилсөн бол удахгүй хүн амын үлдсэн хэсгийн хувьд ийм хууль үйлчлэх гэнэ. Одоо Оросын төрийн албаны эрчүүд 60 настайдаа, харин эмэгтэйчүүд 55-тайдаа тэтгэвэрт гардаг билээ. Түүнчлэн ОХУ-ын төрд ажиллагсад улсад хөдөлмөрлөсөн жилийн тоогоор тэтгэвэр авдаг, яг манайхан шиг. Тэтгэврийн тухай шинэ хуулийг санаачлагч депутат Валерий Трапезников “55 настай бүсгүй бол залуухан, сайхан хэвээрээ байдаг. Ийм хүмүүсийг тэтгэврийнхэн гэж хэлж болно гэж үү? Хэрэв тэтгэвэрт гарах насыг хойшлуулбал хижээл насныхан урам зориг дүүрэн ажилласаар байх болно. Одоо Оросын тэтгэврийн насныхны тоо 42 саяд хүрлээ. Эдгээрээс 14 сая нь ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа. Удахгүй манай улсад ажил хийдэг тэтгэврийн хүмүүсийн тоо ажил хийдэггүй тэтгэвэр авагчдын тоотой тэнцэнэ. Тэр үед тэтгэвэрт өгөх мөнгө байхгүй болно” гэж мэдэгджээ.
Жич: Доорх зурган дээр дэлхийн зарим орны тэтгэврийн насыг харууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
