Залуу сайхан насандаа хөдөлмөр эрхэлж, улс орондоо хийж бүтээчихээд насан өтөл болмогц төр засаг ивээлдээ авч өндөр насны тэтгэвэр өгдөг нь дэлхийн улс орнуудын жишиг. Харин аль улс өндөр настнуудаа хэдэн насанд нь тэтгэвэрт гаргаж, сард хэдий хэмжээний тэтгэвэр өгдөг юм бол.
Орос Дундаж наслалт 66
Сарын дундаж тэтгэвэр 150 доллар

Энэ улсад эрэгтэйчүүд 60, эмэгтэйчүүд 55 насандаа тэтгэвэрт гардаг. Тэтгэврийн хөгшчүүлд Орост нэг их хөнгөлөлт байхгүй.
Хятад Дундаж наслалт 72
Сарын дундаж тэтгэвэр 160 доллар

Энэ улсад эмэгтэйчүүд улсад ажилласан хугацаанаасаа хамаараад 50 юм уу 55 насандаа тэтгэвэрт гардаг бол эрэгтэйчүүд 60 насандаа гарна. Тэтгэвэрт гарахын тулд улсын албан хаагч бол дор хаяж 15 жил хөдөлмөрлөсөн байх ёстой.
Польш дундаж наслалт 70
Сарын дундаж тэтгэвэр 440 доллар

Эрэгтэйчүүд хамгийн багадаа 25, эмэгтэйчүүд 20 жил хөдөлмөрлөсөн байх ёстой. Тэтгэврийн 75 хувийг нийгмийн даатгалын сангаас санхүүжүүлдэг. Тэтгэврийнхэнд эмнэлгийн үйлчилгээ үнэгүй, хүнсний бүтээгдхүүнийг хамгийн бага үнээр өгнө.
Их Британи Дундаж наслалт 79
Сарын дундаж тэтгэвэр 700 доллар

Эрэгтэйчүүд 65, эмэгтэйчүүд 60 насандаа тэтгэвэрт гарна. Тэтгэврийн хэмжээ нь улсад хөдөлмөрлөсөн хугацаанаас хамааралтай. Тус улсын үл хөдлөх хөрөнгийн 40 хувь нь тэтгэврийнхний эзэмшилд байдаг бол тэтгэврийн хөгшчүүлийн 15-20 хувь нь тус бүр нь 350 орчим мянган долларын үнэ бүхий хоёр байшинтай.
АНУ Дундаж наслалт 78
Сарын дундаж тэтгэвэр 1200 доллар

Улсад огт хөдөлмөрлөөгүй хүн хамгийн доод тэтгэвэр 300 доллар авна. Төрийн албан хаагч, цэргийнхэн, нисэхийнхэн хамгийн өндөр тэтгэвэртэй. Америк хүн бүр хувийн тэтгэврийн данс нээлгэж болно.
Герман Дундаж нас 79
Сарын дундаж тэтгэвэр 1400 доллар

Эрэгтэй, эмэгтэй чүүд 65-67 насандаа тэтгэвэрт гарна. Тэтгэврийнхэн жилд хоёр удаа Испанид юм уу, Германдаа амарч болно.
Франц Дундаж нас 81
Сарын дундаж тэтгэвэр 700 доллар

Тэтгэвэрт гарах нас эхлээд 65 байсныг 60 болгосон. Одоо 62 болгохоор ярьж байгаа. Сүүлийн 11 жилийн цалингийн 50 хувиар тэтгэвэр тогтоодог. Хэрэв 41 жил ажилласан бол бүрэн тэтгэвэр авна.
Дани Дундаж нас 80
Сарын дундаж тэтгэвэр 2800 доллар

65 нас хүрвэл улсын тэтгэвэр авах эрхтэй.Тэтгэврийнхэн асрамжийн газарт очих дуртай. Тус улс ахмад настнуудад жилд 35 тэрбум долллар зарцуулдаг нь үндэсний орлогын нь 10 хувь болдог
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
