2015 онд Нийгмийн даатгалын салбарын хэмжээнд олон улсын IS0 9001:2008 стандартад нийцсэн чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж хэрэгжүүлэх зорилтыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас дэвшүүлсэн.
Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Чанарын удирдлагын тогтолцоог Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст эхлэн нэвтрүүлж жишиг хэлтэс болгохоор шийдвэрлэж, уг стандарт, тогтолцоог нэвтрүүлэх ажлыг амжилттай зохион байгуулан хэрэгжүүлж ирлээ.
Олон улсын ISO9001:2008 Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн хэрэгжүүлэн ажиллаж байгаа Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай Дархан Уул, Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон танилцлаа.
Цаашид тус хэлтсийн хамт олон “Чанарын удирдлагын тогтолцоо”-г нийслэлийн хэмжээнд нэвтрүүлж байгаа анхны жишиг хэлтэс болж байгаагийн хувьд бусад хэлтсүүдийн ажил үйлчилгээнд энэхүү тогтолцоог хэрэгжүүлэх ажилд хариуцлагатай хандаж, хамт олныг идэвхтэй оролцуулах, мэргэжил арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллана гэдгээ илэрхийлж байна.
Түүнчлэн нийгмийн даатгалын системийн хэмжээнд нийгмийн даатгалын байгууллагын соёлыг төлөвшүүлэх, менежментийн чадавхийг бэхжүүлэх, удирдлага, хяналтын тогтолцоог үр ашигтай, оновчтой зохион байгуулах, нийгмийн даатгалын үйлчилгээг шуурхай, нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор олон улсын ISO9001:2008 Чанарын удирдлагын тогтолцоог амжилттай хэрэгжүүлж байна.
Мөн нийгмийн даатгалын бүх шатны байгууллагуудын өмнө иргэд даатгуулагчдын сэтгэл ханамжид нийцсэн нийгмийн даатгалын чанартай, хүртээмжтэй цогц үйлчилгээг шуурхай хүргэх явдал чухлаар тавигдаж байна.
Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр нийгмийн даатгалын байгууллагын соёл, удирдлагын менежмент болон ажилтан албан хаагчдын ажилдаа хандах хандлага эерэгээр өөрчлөгдөж, ажиллах орчин, нийгмийн идэвхи оролцоо дээшилсээр байгаа талаар ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСЭЭС мэдээллээ.



Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
