Чех Улсад суугаа Монголчууд улаан бурхан өвчний эсрэг аяныг зохион байгууллаа

2016 оны 05-р сарын 13 өдөр, 15 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

БНЧУ-ын Роуднице над Лабем хотын “Жонсон Контролс” үйлдвэрийн Монгол ажилчдын санаачлагаар тус улсад оршин суугаа Монгол иргэд Улаанбурхан өвчний эсрэг хандивын аянг амжилттай зохион байгууллаа.

Хандивын аянаар нийт 94500 чех крон /7 сая 931 мянган төгрөг/ цугларсан бөгөөд Баян-Өлгий, Булган, Дорнод, Дорноговь, Завхан, Сэлэнгэ гэсэн алслагдсан аймгуудын эмнэлэгт хүчилтөрөгч өтгөрүүлэгч тус бүр нэг ширхэг, утлагийн аппарат хоёр ширхэг, хүүхдийн пульс хэмжигч нэг ширхэг, нийт 24 ширхэг аппарат хэрэгслийг худалдан авч хүлээлгэн өгсөн байна.
Хандивын аяныг зохион байгуулсан Роуднице над Лабем хотын “Жонсон Контролс” үйлдвэрийн Монгол ажилчид болон хандив өгсөн нийт Монгол иргэддээ ЭСЯ-наас талархал илэрхийлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх