Судалгаагаар нийслэлд жилдээ 290-340 мянган тонн хог хаягдал гардаг бөгөөд орон сууцанд амьдарч буй иргэн өдөрт дунджаар 0.235 кг, гэр хорооллынх 0.956 кг хог гаргадаг гэсэн байдаг. Гэвч энэ хогныхоо асуудлыг цаг тухайд нь шийдэхгүй явсаар өнөөдөр Улаанбаатар хот хогондоо дарагдчихаад байгаа нь нууц биш. Тэгвэл энэ асуудлын гарц, шийдлийг боловсруулахаар байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөлөл болон эрдэмтэн судлаачид маргааш “Хогноос чөлөөлье” хэлэлцүүлэг өрнүүлэхээр болсон байна.
Хэлэлцүүлгээр хогны хуримтлал үүсэхээс хэрхэн сэргийлэх, менежментийг боловсронгуй болгож хог хаягдлаар хэрхэн баялаг бүтээж болох зэрэг хогноос ангижирч болох бүхий л арга замуудыг өргөн хүрээнд хэлэлцэх аж.
Үндсэн илтгэлийг МУИС-ийн дэд проф, доктор Ч.Сономдагва ““Улаанбаатар хотын хог хаягдал, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөлөл” гэсэн сэдвээр танилцуулах юм. Түүнчлэн энэ үеэр “Хог хаягдлаас био бордоо гарган авах” судалгааны үр дүн, “Save Ub” аян дүнг танилцуулахын зэрэгцээ оролцогчид өөрсдийн санал бодлыг хуваалцаж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Хэлэлцүүлгээс үр дүнгээс гарсан саналуудын нэгтгэн зөвлөмж боловсруулж олон нийтэд хүргэх аж.
“Хогноос чөлөөлье” хэлэлцүүлэг 2016. 05. 17-ны 10:00-13:00 цагийн хооронд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно.

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
